Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-09-06 Шүүхийн академи

    Б аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны  2022 оны 10/03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай саналыг хэлэлцүүлэхээр нэр бүхий төлөөлөгчдөөс оруулсныг хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжсэн тул 
    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.22, 48 дугаар зүйлийн 48.23 дахь заалтыг үндэслэн Хурлын даргыг  үүрэгт ажлаас нь огцруулсан. 

    Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг холбогдох хуульд заасан хугацааны өмнө урьдчилан бэлтгэж, танилцуулах үүргээ биелүүлээгүй байхад төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь буруу” гэж; хариуцагчаас “сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд тухайн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаж хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлыг олонхын саналаар баталсан тул маргаан бүхий 10/03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тус тус маргажээ. 

    дэлгэрэнгүй
  • 2024-06-17 Judilogy
    Хариуцагч Э сумын Засаг дарга нь 2019, 2020 онуудад холбогдох захирамжийн дагуу нэр бүхий 6 иргэнд зуслангийн зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Засаг даргыг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзээд, газар эзэмших эрх олгосон захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нь Э сумын Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар эзэмшүүлсэн; Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах нь төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээний асуудал байх тул Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан байна. 
    дэлгэрэнгүй
  • 2023-05-16 Легал дата
    Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгч “М” ХХК....-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч “М” ХХК.... нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  “...газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болохоос өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсан. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад хүчингүй болгосон захирамж гаргасан нь агуулгын илэрхий алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус акт гэж үзэж маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-29 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Аймгийн Иргэдийн Хурлын тогтоолоор орон нутгийн өмчит Х хуулийн этгээдийг Ө сумын Иргэдийн хурлын мэдэлд шилжүүлсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараа дээрх шийдвэрээ хүчингүй болгож, буцаагаад өөрийн өмчлөлд шилжүүлсэн тогтоол гаргажээ.
    Сум энэхүү тогтоолыг эс зөвшөөрч, "нэгэнт манай сумын өмчлөлд уг хуулийн этгээдийг шилжүүлсэн учир үүнийгээ өөрчлөх эрхгүй” гэж маргаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-01-23 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь “Х” эрүүл мэндийн төвийн эмнэлгийн барилгыг шинээр барих зориулалтаар 1238 м.кв газарт, 577 м.кв барилгажих талбайд олгогджээ. Нэхэмжлэгч нараас архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ “... тухайн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөгдсөн эмнэлгийн барилга нь хажуугийн орон сууцны байртай хэт ойрхон баригдаж байгаа, энэ нь барилгын норм дүрэмд заасан байр хоорондын зайг зөрчсөн, оршин суугчид хэмжиж үзэхэд зай нь 5 метр хүрэхгүй байсан, манай байрны 72 айлын 200 гаруй оршин суугч иргэд ногоон байгууламж, хүүхдийн талбай, салхилах газар байхгүй болж хохирч байгаа ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-11 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь ажилтан  “Чимгээд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/02 дугаар захирамж гаргасан, уг захирамжийг Чимгээ эс зөвшөөрч  Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлөөс уг маргааныг хянаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийг хүчингүй болгожээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Болд Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

    дэлгэрэнгүй
  • 2022-10-20 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Өмгөөлөгч Батаас Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс “.. уг маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх маргаан байна” гэх үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Өмгөөлөгч Бат уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Батын гомдлыг хангахгүй орхив
    дэлгэрэнгүй
  • 2022-10-04 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Өнөрөөс уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийг Өнөр эс зөвшөөрч хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
    дэлгэрэнгүй