Тусгай журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зарим шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй
Туршилтаар
Шүүгчийн захирамж: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022.03.25 өдрийн №681 дугаартай захирамж
Хүчин төгөлдөр болсон
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “ШД” ХХК“ мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас болон зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулахаар гаргасан албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Өнөрөөс уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийг Өнөр эс зөвшөөрч хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргааныг шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэх бөгөөд ийм маргааны хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй байдаг.
Энэ үндэслэлээр, иргэн Өнөрийн гаргасан “гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн” шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхээс татгалзаж, гомдлыг буцааж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүхийн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !