Шүүхийн шийдвэрийн хураангуй
Гаргасан газар:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
4 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-03-29 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Э нь иргэн Т-д холбогдуулан аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн өв залгамжлагчаар хүү З-г тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-26 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Сод нь “Б” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж өдөр өнжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байна. “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д.С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого болон өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хана нураасныг засварлах зардалд нийт 17 509 972 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Сод нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “Б” ХХК-ийн захирлын эхнэртэй аман хэлцэл хийн худалдаж авахаар тохирсон, компанийн ажилтнуудын зөвлөсний дагуу хана цоолсон хууль ёсны эзэмшигч, өмчлөгч гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Оч нь “РБ” ХХК-нд гоо сайханчаар ажиллаж байсан, ажил олгогч “РБ” ХХК нь Очийг гоо сайханчаар ажиллуулж эхэлсэн хугацаанаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Иргэн Очоос “РБ” ХХК-д холбогдуулан, “жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 339 810 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “ … миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс … нийгмийн даатгалаас тэтгэмжээ авч чадаагүй” гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-11-07 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Амар нь өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчид олгодог 36 сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 26,940,400 төгрөг авсан, уг тусламжийг түүний ажиллаж байсан байгууллага болох “Д” ТӨХК-аас олгохдоо хүн амын орлогын албан татвар 10 хувь буюу 2,694,040 төгрөгийг суутган авсан байна.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 hour ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !