Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаа бол Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022.04.05, 102/ШШ2022/01236
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.11.10- Шийдвэрийн хураангуй.
Иргэн Сод нь “Б” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж өдөр өнжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байна.
“Б” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д.С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого болон өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хана нураасныг засварлах зардалд нийт 17 509 972 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Сод нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “Б” ХХК-ийн захирлын эхнэртэй аман хэлцэл хийн худалдаж авахаар тохирсон, компанийн ажилтнуудын зөвлөсний дагуу хана цоолсон хууль ёсны эзэмшигч, өмчлөгч гэж маргасан байна.
Түүний худалдаж авахаар тохирсон тухайн байр нь “Б” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.
Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.
Гэтэл хариуцагч Сод нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, захирлын эхнэртэй тохирч худалдан авахаар болсон нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна.
Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байсан Содын хууль бус эзэмшлээс “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, харин олох баясан орлого, учруулсан хохирол баримтаар нотлогдоогүй тул 17,509,972 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол ЭНД дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !