-
2024-12-15 Улсын дээд шүүх
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.
дэлгэрэнгүй
Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа хэрэгт холбогдсон хүмүүсийг эрхэлж байсан ажил, албан тушаалын байдал, холбогдсон хэргүүдийн хоорондоо харилцан хамааралгүй байдлыг харгалзан үзэж 5 үндсэн хэсэгт хуваан хураангуйлсан байдлаар хүргэж байна. -
2024-10-23 Judilogy
Эх Т.Р нь 2009.12.25-ны өдөр төрсөн, охин Т.Т-ийн нэр дээр 2011.09.28-ны өдөр “Х” ХХК-ийн салбарт “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж нээлгэсэн. Улмаар Т.Р нь 2018.11.06-ны өдөр “Х” ХХК-ийн салбараас Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг зээлж авахдаа дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг барьцаалсан. Гэвч Т.Р нь 2019.05.01-ний өдөр, түүний нөхөр 2019.04.28-ны өдөр зуурдаар нас барсан. “Х” ХХК-ийн салбараас зээлдэгч Т.Р-ийн хадгаламж барьцаалж авсан зээл нь 326 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж түүний охин Т.Т-ийн “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн данснаас 2019.09.28-ний өдөр 21.249.500 төгрөгийг суутгаж зээлийг төлүүлсэн байна.
дэлгэрэнгүй
Улмаар Т.Т-ийн хууль ёсны асран хамгаалагч болох Х.Т нь хариуцагч “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан бага насны Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т.Р болон “Х” ХХК-ийн салбарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаартай тогтоолоор шийдвэрлэхдээ “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 21,249,500 төгрөгийг гаргуулан Т.Т-д буцаан олгожээ.
Иймд одоогийн маргааны хүрээнд нэхэмжлэгч Х.Т нь “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан 11,981,134.26 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “...хариуцагч нь Т.Т-гийн Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөг авч түүний эх Т.Р-гийн зээлийн төлбөр төлүүлсэн нь хууль бус байсныг өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоож, уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хадгаламжаас мөнгө авсан 2019.09.28-ны өдрөөс уг мөнгийг буцаан төлсөн 2023.03.09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү аваагүй тул хохирлыг гаргуулж Т.Т-д олгоно уу” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “...Т.Р-гийн зээлийн гэрээний хугацаа нь 2019.09.27-ны өдөр дууссанаар энэхүү барьцааны зүйлээс 21,249,500 төгрөгийг суутгасан боловч шүүхийн шийдвэрээр буцаан олгуулахаар шийдвэрлэсний дагуу банк мөнгийг төлсөн. Хүүхдүүдийн асран хамгаалагч Х.Т хадгаламжийн хамтран эзэмшигчийн хувьд гэрээг 2019.12.09-ний өдөр гэрээг цуцалж, үлдэгдэл мөнгийг авснаар гэрээ дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй...” гэж маргажээ. -
2024-09-30 Judilogy
Эх Т.Р нь 2009.12.25-ны өдөр төрсөн, охин Т.Т-ийн нэр дээр 2011.09.28-ны өдөр “Х” ХХК-ийн салбарт “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж нээлгэсэн. Уг дэвтрийн гүйлгээ болон банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд тус хуримтлал нь төрөөс хүүхдэд олгож буй “Хүүхдийн мөнгө” буюу дөрвөн хүүхдэд төрөөс сар бүр олгодог 20,000 төгрөгөөс бүрдсэн байна.
дэлгэрэнгүй
Улмаар Т.Т-ийн эх Т.Р нь 2018.11.06-ны өдөр “Х” ХХК-ийн салбараас Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг зээлж авахдаа дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг барьцаалсан ба гэрээний хугацааг 2019.09.27-ны өдөр дуусахаар заажээ. Түүнчлэн гэрээний 1.2.4-т “...гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн хугацаат хадгаламж дахь түүний өмчлөлийн мөнгөн хөрөнгө байна” гэж заасан ба барьцаалуулж буй хадгаламжийн дүн 20,081,223.79 төгрөг байв.
Зээлдэгч Т.Р нь 2019.05.01-ний өдөр, түүний нөхөр Х.Т нь 2019.04.28-ны өдөр зуурдаар нас барж, тэдний 1-10 насны бүтэн өнчин дөрвөн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаар ах нь болох Х.Т (нэхэмжлэгч)-г тогтоосон.
“Х” ХХК-ийн салбараас зээлдэгч Т.Р-ийн хадгаламж барьцаалж авсан зээл нь 326 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж түүний охин Т.Т-ийн “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн данснаас 2019.09.28-ний өдөр 21.249.500 төгрөгийг суутгаж зээлийг төлүүлсэн байна.
Улмаар хууль ёсны асран хамгаалагч болох Х.Т нь хариуцагч “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан бага насны бүтэн өнчин Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т.Р болон “Х” ХХК-ийн салбарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. -
2024-06-19 Шүүхийн академиӨөрийн охины нэр дээр 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Боловсрол- хүүхдийн ирээдүйн хадгаламжид данс нээлгэжээ. Ингэхдээ ээж нь хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Гэвч охины эцэг, эх нь 2019 оны 04 дүгээр сарын 28 болон 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд нас барсан. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр банкнаас хадгаламж эзэмшигчид мэдэгдэлгүйгээр дансанд нь байсан 21,249,500 төгрөгийг талийгаач нарын тухайн банкнаас авсан зээлийн төлбөр болгон суутгаж авсан байна. Ийн суутгасан нь хууль бус хэмээн дүгнэж уг мөнгийг банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байх2 тул хадгаламжаас мөнгө суутгасан 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс уг мөнгийг шүүхийн шийдвэрээр хадгаламж эзэмшигчид буцаан төлсөн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү болох 11,981,134 төгрөгийг банкнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хадгаламж эзэмшигчийн асран хамгаалагч шүүхэд гаргажээ. Хариуцагч банкны зүгээс “банк болон талийгаачийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссанаар энэхүү зээлийн гэрээний барьцааны зүйл болох хадгаламжаас 21,249,500 төгрөгийг суутгасан боловч шүүхийн шийдвэрээр буцаан олгуулахаар шийдвэрлэсний дагуу банк мөнгийг төлсөн, хүүхдийн асран хамгаалагч нь хадгаламжийн хамтран эзэмшигчийн хувьд хадгаламжийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цуцалж, үлдэгдэл мөнгийг авснаар гэрээ дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй...” гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-09-11 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь арилжааны банкнуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авсныг буруутгаагүй, харин шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас бичиж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгах” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-04-11 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу арилжааны банкнуудад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж улмаар нэр бүхий 9 банканд холбогдуулан “арилжааны банкнууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн 2 зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгаад 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ. Нэр бүхий 9 арилжааны банк уг шийдвэрүүдийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдолдэлгэрэнгүй
-
2022-12-23 Улсын дээд шүүхНэхэмжлэгч Г.Ариунаа нь хариуцагч “Голомт банк” ХХК-д холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Үүнээс анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.1.6-д заасан “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгана” гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу суутган авсан 559,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.дэлгэрэнгүй
-
2022-10-11 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх“И” компани нь Банкнаас 60,0 сая төгрөгийг зээлж, уг зээлийн барьцаанд иргэн Оюун орон сууцаа тавьжээ. “И” компани зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас Банк шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, “И” компаниас 59,0 сая төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч “И” компани уг төлбөрийг төлөөгүй байна. Банк дахин шүүхэд хандаж, “И” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан иргэн Оюуны орон сууцаар зээлийн төлбөрийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан, иргэн Оюун нь “… зээлийн мөнгөнөөс аваагүй, захиран зарцуулахад оролцоогүй”, “… “И” компаниас зээлийн төлбөрийг гаргуулж Банкинд олгуулах шүүхийн шийдвэр гарсан” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-10-10 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Тулга өөрийн байрыг барьцаалж, ББСБ-аас 25 сая төгрөгийг зээлээд өөрийн найз Сүхээд 20 сая төгрөгийг өгч, өөрөө 5 сая төгрөгийг авчээ. Сүхээ нь Тулгыг зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд батлан даахаар ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөрөөс 2 сарын төлөлт хийж, үүнээс хойш төлбөр төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна. ББСБ шүүхэд хандаж Тулгаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 сая төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан Тулгын байрыг худалдан борлуулахаар нэхэмжлэл гаргасан. Тулга нь “… зээлийн мөнгөнөөс 20 сая төгрөгийг Сүхээ авсан тул төлбөрийг хариуцахгүй, өөрийн байрыг худалдахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээдэлгэрэнгүй
-
2022-09-30 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Дорж нь Банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, жилийн 12 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай 112 сая төгрөгийг орон сууц худалдан авахаар зээлж, зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг иргэн Доржид шилжүүлж, иргэн Дорж нь уг зээлийн мөнгөөр 2 өрөө орон сууц худалдан авч, худалдан авсан орон сууцаа уг Банкинд барьцаалжээ.дэлгэрэнгүй
-
2022-08-02 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхНэхэмжлэгч Анар /иргэний нэрийг өөрчилж бичсэн болно/ нь хариуцагч Банкинд холбогдуулан, зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувийн шимтгэл авахаар заасан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд суутгасан 559,000 төгрөгийг Банкнаас гаргуулах, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-06-07 Легал датаЗээлдүүлэгч “Т” ХХК Зээлдэгч “Г” ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж зарга үүсгэжээ. Энэхүү маргааны хүрээнд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх зээлдүүлэгч “Т” ХХК зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авсан нь хуульд нийцсэн эсэх талаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээ, практикийн түвшинд ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийг хураангуйг бэлтгэн хүргэж байна.дэлгэрэнгүй
-
2022-05-16 Легал датаНэхэмжлэгч “А” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд нь зээл олгохдоо зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээнд заасан тохиолдолд алдангийг хэрхэн тооцох асуудалд Улсын дээд шүүх хариулт өгсөн нь хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой байна.дэлгэрэнгүй
-
2022-04-28 Легал датаНэхэмжлэгч С.А нь “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан хадгаламжийн мөнгийг ам доллараар тооцуулах, 14,305,541.31 ам долларыг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Банкны тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлсэн гэж маргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !