Ялимгүй зөрчил нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй
Шийдвэрийн дугаар: 2022 оны 03 сарын 15 өдрийн 183/ШШ2022/00666
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2022.09.29 Шийдвэрийн хураангуй 04
Иргэн Дорж нь Банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, жилийн 12 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай 112 сая төгрөгийг орон сууц худалдан авахаар зээлж, зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг иргэн Доржид шилжүүлж, иргэн Дорж нь уг зээлийн мөнгөөр 2 өрөө орон сууц худалдан авч, худалдан авсан орон сууцаа уг Банкинд барьцаалжээ.
Уг гэрээний дагуу иргэн Дорж нь үндсэн зээл, хүүнд нийт 93.9 сая төгрөгийг зээлийн гэрээнд заасан хугацаандаа Банкинд төлсөн, гэвч ажилгүй болсны улмаас сар бүр төлөх зээлийн төлбөрийг хугацаа хожимдуулан төлсөн, түүнчлэн зарим сард огт төлж чадаагүй байна.
Зээл олгосон Банк шүүхэд хандаж, “Дорж нь Банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээгээ зөрчиж, зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаа дуусахаас нь өмнө дуусгавар болгож, үндсэн зээлийн үлдэгдэл 83 сая, түүний хүү 30 сая, нэмэгдүүлсэн хүү 9 сая төгрөгийг гаргуулж, зээлийн барьцааны зүйл болох орон сууцыг нь худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулах”-аар нэхэмжлэл гаргав.
Иргэний хуульд зааснаар гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах, эсхүл дангаар цуцлах эрхгүй байдаг.
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Дорж нь зээлийн дийлэнх хэсгийг төлсөн, түүнчлэн дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу цар тахлаас шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримт тул Доржтой байгуулсан орон сууцны зээлийн гэрээнээс татгалзах эрх Банкинд үүсээгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, орон сууцны зээлийн гэрээнд заасан 15 жилийн хугацаа нь дуусаагүй байхад банк ялимгүй зөрчлийн улмаас буюу зээлээ төлөөгүй, хугацаа хожимдуулсан гэсэн шалтгаанаар гэрээг дуусгавар болгох, 2 өрөө орон сууцыг нь худалдан борлуулж зээлийг төлүүлэх үндэслэлгүй гэж дүгнэн, Банкны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу
Шийдвэрийг бүтнээр үзэх бол энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !