Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Гэрээ & Үүргийн эрх зүй
9 шийдвэрийн хураангуй байна.
-
2024-05-31 JudilogyЗохигчдын хооронд 2012-84, 2013-35, 2013-89, 2014-52 онуудад холбогдох дугаартай барьцаат зээлийн гэрээ болон эдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2016.01.25 (“Нэмэлт өөрчлөлтийн гэрээ”)-ны өдөр тус тус байгуулсан. Хариуцагч Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөөгүй ба зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нь зарим барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.дэлгэрэнгүй
-
2024-05-07 JudilogyНэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт (i) зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулах; (ii) барьцаа хөрөнгүүд болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч: (i) 3зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх үед нэхэмжлэгч тал гэрээгээ цуцалсан ба гэрээ цуцалснаар гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй тул нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй; (ii) Гэрээнд зээлийн хүүг тооцохдоо жилийн 360 хоног байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 73.2-т заасан нэг жилийн хугацааг хуанлийн 365 хоногоор тоолох зохицуулалттай нийцэхгүй гэсэн тайлбар гаргасан.дэлгэрэнгүй
-
2024-03-29 JudilogyНэхэмжлэгч: 2020.09.22-ны өдөр хариуцагчтай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, байрны төлбөр болох 69,355,000 төгрөгийг 100 хувь барагдуулсан. Орон сууц ашиглалтад орсон 2022.06.20-ны өдөр очтол үнэ нэмэгдсэн учир нэмж 24,450,000 төгрөг төлөх шаардлага тавьсан. Гэрээний 4-р зүйлийн 4.1-т орон сууцыг 2021 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулна, 4.2-т барилгыг ашиглалтад хүлээн авсан тохиолдолд акт үйлдэн орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан ба заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул 294 хоногийн алданги (0,01 хувь), орон сууц түрээс, хохирол нийт 10,091,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.дэлгэрэнгүй
Хариуцагч: Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа хэтрэхэд ковид цар тахлын нөлөөлж, улс орон даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, хил, гааль хаагдаж эхэлсэн, бараа материал хомсодсон, үнэ огцом нэмэгдсэн зэргээр барилгын ажлын төсөвт өртөг илт нэмэгдсэн. Ийнхүү анх гэрээ байгуулж байх үеийн нөхцөл байдал илт өөрчлөгдөж, хохиролтой нөхцөл байдал үүссэн тул үүнд нийцүүлэн нэмэгдсэн зардлыг талуудад хуваарилж, нэхэмжлэгчид 2021.08.09-ний өдөр 1 м.кв талбайн үнийг 200,000 төгрөгөөр нэмж, нийт 1,500,000 төгрөг болгох санал хүргүүлсэн гэжээ. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, гэрээний 3.2-т заасны дагуу энэхүү орон сууцны захиалгын үнэ нь барилгын өртөг зардал багтсан үнэ ба барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбогдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу мэдэгдсэн ба тус санал хүчин төгөлдөр байгаа тул зөрүү үнийг гаргуулна гэжээ. -
2023-12-11 Шүүхийн академиНэхэмжлэгч нь орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөр болгож 54,160,650 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзахаар болж, хариуцагч нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг 2015 оны 8 сар гэхэд бүрэн буцаан төлж дуусахаар харилцан тохиролцжээ. Гэвч хариуцагч төлбөрийг заасан хугацаанд төлж дуусаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр болон өөрт учирсан хохирлоо олох байсан орлого гэж тодорхойлон хохирлын мөнгөн дүнг арилжааны банкны дундаж хүүгээр тооцон нэхэмжилсэн. Хариуцагч талаас “...банкны хадгаламжийн хүүгээр хохирол тооцож нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй, хохирол төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-07-31 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхБанк бус санхүүгийн байгууллага нь иргэн Дорж, Цэрэн нартай 2021.07.09-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, орон сууц барьцаалж, 30,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. Зээлдэгч Дорж, Цэрэн нар 2022.08.15-ны өдрийг хүртэл гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлсөн боловч 8, 9, 10 дугаар сарын төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчжээ. Банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн үндэслэлээр “зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар 2022.10.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, зээлдэгч Дорж, Цэрэн нар “зээлийн гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй, зээлийг хуваарийн дагуу төлнө” гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-04-25 Шүүхийн академиНэхэмжлэгч “М” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдөр байгуулсан ХҮГСДХ-1/9 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу тус тус байгуулсан. 2. Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал нэхэмжилсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-03-28 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхНэхэмжлэгч Б-ээс иргэн Ц-д холбогдуулан “… иргэн У болон Ц нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэгт авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч Б нь иргэн У-д 2 өрөө орон сууцаа худалдаж, орон сууцны өмчлөх эрхийг У-д шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч У нь орон сууцны үнийг гэрээний дагуу төлөөгүй, улмаар уг орон сууцыг иргэн Ц-д барьцаалж зээл авсан боловч зээлээ мөн төлөөгүй байна.дэлгэрэнгүй
-
2023-01-27 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхН ХХК нь ТӨХ, Буянт-Ухаа олон улсын нисэх буудалтай 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө буюу кофе шопын /Coffee Shop/ зориулалттай талбайг түрээслэн одоог хүртэл тасралтгүй 13 жил ажиллуулдаг. Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Эрдэнэ-Уул Тахилт толгойд шинэ нисэх буудлын үйл ажиллагаа шилжихтэй холбоотойгоор манай байгууллагад /Coffee Shop/ кофе шопын зориулалттай талбайг шинэ Олон улсын нисэх онгоцны буудалд үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй гэж Олон улсын нисэх онгоцны буудалд талбай түрээслэх гэрээ-г шинэ ОУ-ын нисэх онгоцны буудал ашиглалтанд орох хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг байгуулсан.дэлгэрэнгүй
-
2022-12-18 Улсын дээд шүүхИргэн Бат-Эрдэнэ 2017 онд “Мерседес бенз Жи класс” маркийн автомашинаа “Ургац хүдэр” компанид худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч машиныг гэрээ байгуулсан өдрөө өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй. Иймд иргэн Бат-Эрдэнэ машины төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 414,754,666 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Худалдан авагч компани машины үнэ 300,000 еврог төлөх үүргээ биелүүлж, хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч тухайн машин Брабус тоноглолгүй, зөвхөн гадна талдаа хийгдсэн, бүрэн бус байсан нь илэрсэн тул үнийн талаар төөрөгдсөн гэж үзэж төлбөр төлөхгүй, харин илүү төлсөн мөнгөө авна гэж маргасан.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !