Хөлслөгч давуу эрх эдлэхгүй
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022.04.19 №101ШШ2022/01781
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.12.15. Шийдвэр-хураангуй-11
“А” ХХК-иас Төрийн өмчийн байгууллага болон “И” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээг давуу эрхийн хүрээнд “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа объектод түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ төрийн өмчийн байгууллагын “А” ХХК-д түрээсэлж байсан объектын нэршил өөрчлөгдөж, тухайн нэршилийг “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа объектыг нэрлэх болсонтой холбоотойгоор өмнөх нөхцөлөөр гэрээ байгуулах гэж тодорхойлжээ.
Хариуцагч төрийн өмчийн байгууллага нь “А” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй, хугацааг дахин сунгаж талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж, “И” ХХК нь “А” ХХК-тай ямар нэг гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргасан.
“А” ХХК нь төрийн өмчийн байгууллагатай 2008 оноос эхлэн гэрээ байгуулж, кофе шопын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор талбай түрээсэлсэн ба жил бүр гэрээний хугацааг сунган одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээгээ дахин сунгасан талаарх баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Шүүх “А” ХХК-ийн төрийн байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр, хугацаа дуусаагүй, талууд үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа үед “А” ХХК-д шаардах эрх үүсэхгүй, мөн гэрээний оролцогч бус “И” ХХК-иас төрийн байгууллагатай байгуулсан өмнөх гэрээний нөхцлөөр гэрээ байгуулахыг даалгахаар шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр үзэх бол ЭНД дарна уу.
Хураангуйг бэлтгэсэн:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !