Гэрээг цуцлахдаа нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж, гэрээний үүргээ биелүүлэх боломж олгоно
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2023.01.09, 181/ШШ2023/00154
Тоймын дугаар, огноо: №1, 2023.01.23
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй (Тодруулга: Хүчин төгөлдөр болсон)
Банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Дорж, Цэрэн нартай 2021.07.09-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, орон сууц барьцаалж, 30,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдүүлсэн байна.
Зээлдэгч Дорж, Цэрэн нар 2022.08.15-ны өдрийг хүртэл гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлсөн боловч 8, 9, 10 дугаар сарын төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчжээ.
Банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн үндэслэлээр “зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар 2022.10.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, зээлдэгч Дорж, Цэрэн нар “зээлийн гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй, зээлийг хуваарийн дагуу төлнө” гэж маргасан байна.
Иргэний хуульд зааснаар, гэрээ байгуулсан талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх бөгөөд уг хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан, түүнчлэн, Банк бус санхүүгийн байгууллага болон иргэн Дорж, Цэрэн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр “Зээлдүүлэгч гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцлах тохиолдолд зээлдэгчид энэ тухай мэдэгдэл хүргүүлэх”-ээр тохирчээ.
Иймд, шүүхээс “гэрээ цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдээгүй, зөрчлөө арилгах боломжийг олгоогүй тул зээлийн гэрээг цуцлах зээлийн төлбөрийг буцаан шаардах эрх үүсээгүй” гэж дүгнэн, Банк бус санхүүгийн байгууллагыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүхийн шийдвэрийг бүmнээр нь унших бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг
ХУУЛИЙН ЛАВЛАГАА
219 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох
219.2.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
219.3.Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно.
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !