Шүүх улс төрийн шийдвэрийн агуулгыг хянахгүй
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2024/0048
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
Шийдвэрийн төрөл: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Б аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2022 оны 10/03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай саналыг хэлэлцүүлэхээр нэр бүхий төлөөлөгчдөөс оруулсныг хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжсэн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.22, 48 дугаар зүйлийн 48.23 дахь заалтыг үндэслэн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь огцруулсан.
Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг холбогдох хуульд заасан хугацааны өмнө урьдчилан бэлтгэж, танилцуулах үүргээ биелүүлээгүй байхад төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь буруу” гэж; хариуцагчаас “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхэд тухайн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаж хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд тухайн асуудлыг олонхын саналаар баталсан тул маргаан бүхий 10/03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 24, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.15, 47 дугаар зүйлийн 47.26, 48 дугаар зүйлийн 48.17, 51 дүгээр зүйлийн 51.18 -д заасныг тус тус баримтлан маргаан бүхий тогтоолыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
2. Давж заалдах шатны шүүхээс “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006)-ийн 18.1-д зааснаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д заасан тухайн шатны Хурал нь Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлд 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан шаардлага хангагдаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэх хууль зүйн боломжгүй...” гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
3. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас “...хуралдаанаар хэлэлцсэн маргаан бүхий асуудал нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдлээс хамааралтай, 2 шатны шүүх нэг үндэслэлээр дүгнэлт хийсэн хэр нь өөр өөрөөр үнэлж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хүчингүй болсон хуулийн заалт хэрэглэж хянасан зэргийг анхааран үзэж, хууль хэрэглээний алдааг залруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэж хяналтын журмаар гомдол гаргасан.
4. Хяналтын шатны шүүхээс: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь зохицуулалт нь хэлэлцэх асуудлыг Хурлын төлөөлөгч нарт урьдчилан мэдэгдэж, хэлэлцэх зүйл тодорхой байхыг шаардсан буюу өөрөөр хэлбэл, урьдчилан мэдэгдээгүй, гэнэтийн байдлаар асуудал дэвшүүлэхгүй, ийм зүйлийг хуралдаанд оруулж хэлэлцэхгүй гэсэн агуулгатай бөгөөд Б аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс Хурлын даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг удаа дараа хурлын даргад өргөн мэдүүлсээр байхад уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурал хойшлогдож, 21-ний өдөр товлон зарлагдах хүртэлх хугацаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг зарлан хуралдуулах боломжтой байхад холбогдох ажиллагааг хийгээгүй, хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй тул энэ 47.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. (15)9
5. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын асуудал нь нийт төлөөлөгчдийн олонхын саналын үндсэн дээр сонгогдох (томилогдох), чөлөөлөгдөх, огцруулах зарчмын үндсэн дээр шийдвэрлэгддэг төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарч байна.(17)
6. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасны дагуу нэр бүхий төлөөлөгчдөөс “хурлын даргыг огцруулах” асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргасан, тухайн саналын үндэслэл, шалтгааны талаар шүүхээс ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөх буюу тухайн шийдвэрийн агуулгыг хянах боломжгүй (political question буюу улс төрийн асуудал); харин тухайн хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянах учиртай тул энэ хүрээнд хянасныг дурдах нь зүйтэй. (18)
7. Иймээс давж заалдах шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч талын “... хуралдаан хойшилсон 14 хоногийн хугацаанд асуудлыг Зөвлөл хэлэлцэх, төлөөлөгчидтэй ярилцаж нэг шийдэлд хүрэх боломжтой эсэхийг тогтоож чадаагүй, ... давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн энэ зүйл заалт (Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-ийн б, 24 дүгээр зүйлийн 24.3) нь одоо хүчин төгөлдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухайн зүйл заалттай тохирохгүй, хүчингүй болсон хуулийн заалт байх тул хуулийг буруу хэрэглэн хянасан ...” гэх хяналтын гомдол үндэслэлтэй. (19)
8. Маргаан бүхий Б аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/03 дугаар тогтоолыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй, түүнийг хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хэлэлцүүлээгүй гомдлын шаардлагыг хяналтын шатны шүүхэд гаргах боломжгүй, энэ үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. (21) Хяналтын шатны шүүх нь дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
---ooOOoo---
[1] Шүүхийн шиийдвэрийг бүрэн эхээр унших бол энд дарна уу.
[2] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2020)-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах.”
[3] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.”Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна”.
[4] Монгол Улсын үндсэн хууль (1992)-ийн 59 дүгээр зүйлийн 2 “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна”
[5] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2020)-ийн 46 дугаар зүйлийн 46.1.”Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”
[6] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”.
[7] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”.
[8] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.”Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ”.
[9] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !