Хуурамч бичиг баримт ашиглан тэтгэвэр тогтоолгосон бол илүү авсан тэтгэврийн мөнгийг буцаан төлөх ёстой
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №109/ШШ2021/0032 дугаар шийдвэр
Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 31, Дугаар 6
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн А нь аймгийн сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажиллаж байснаар буюу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцад иргэн А-ын тэтгэвэр тогтоох үндэслэл болсон "аймгийн сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажилласан” болохыг тогтоосон шүүхийн шийдвэр нь бодит байдалд гараагүй хуурамч болох нь илэрчээ.
Улмаар Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн "Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” актаар, "худал мэдүүлж, шүүхийн шийдвэр гаргуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэсэн үндэслэлээр илүү тогтоолгон авсан тэтгэврийн төлбөрийг иргэн А-аас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Иргэн А нь дээрх актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ "... би худал мэдүүлээгүй, шүүхийн шийдвэр гаргуулаагүй, би өөрөө тэтгэвэр тогтоолгож аваагүй, өргөдөл, хүсэлт бичээгүй” гэж тайлбарлан маргажээ.
Иргэнд А-д хамааралтай шүүхийн шийдвэр болон хэрэг шүүхийн архивт байхгүй, бодит байдалд ийм шийдвэр гараагүй, хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн болохыг тогтоох ажиллагааг хийсэн болох нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн тогтоогджээ.
Иймд шүүхээс дээрх улсын байцаагчийн актыг хууль ёсны, үндэслэл бүхий захиргааны акт байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга
Хуулийн лавлгаа:
Нийгмийн даатгалын тухай хууль
26 дугаар зүйл.Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага
2.Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ:
5/ ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль
29 дүгээр зүйл.Тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийх
1.Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно:
1/ тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол;
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !