Хууль бусаар халагдсан ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг ажилд нь эгүүлэн томилох өдөр хүртэл олгоно
Туршилтаар
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022 оны 07 сарын 08-ны өдөр, 210/МА2022/01303
Хүчин төгөлдөр болсон
2022 оны 09 сары 19-ний өдөр, шийдвэр-хураангуй: Дугаар 03
Иргэн Мөнхийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүх тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, энэ шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Ү” ХХК-аас гаргуулан Мөнхөд олгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 01-ний өдрийн дээрх шийдвэрийг “Ү” ХХК нь 2021 оны 12 сарын 08-ны өдөр биелүүлж, Мөнхийг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргаж, шийдвэрт дурдсан цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнд олгосон байна.
Улмаар Мөнх шүүхэд дахин хандаж, 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны буюу шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Ү” ХХК-аас гаргуулахаар шаардсан, уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэжээ.
“Ү” ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг “...нэхэмжлэгч Мөнхийг ажилд нь эгүүлэн томилж, 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн...” гэсэн агуулгаар бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “Ү” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхээс “ажлаас буруу халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилтныг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарах өдөр хүртэлх хугацаанд эрх нь зөрчигдсөн нөхцөл байдал үргэлжилсэн” гэж үзэж, энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч хариуцах ёстой гэж дүгнэсэн.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүгч Д.Нямбазар
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
12 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !