Үндсэн зээл, зээлийн хүүгийн нийлбэрийг зээлийн гэрээний үүрэг гэж үзнэ
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: огноо, дугаар: 210/МА2022/01657
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2022.10.11, шийдвэр-хураангуй: дугаар 06
Иргэн Од шүүхэд хандан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 86,850,000 төгрөгийг Хангайгаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Од нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хангайд 45,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээгээр “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги тооцон төлөх”-өөр талууд тохиролцжээ. /ИХ-ийн 232.6/
Түүнчлэн, Хангай нь зээл авснаас хойш зээлийн хүүд 14,900,000 төгрөг төлж, өөр төлөлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгчээс “… зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 12,900,000 төгрөг, алданги 28,950,000 төгрөгийг Хангай төлөх үүрэгтэй” гэж, Хангайгаас “… үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, 6,700,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэл байгаа, Иргэний хуульд заасан анз тооцох зохицуулалтын дагуу 45,000,000 төгрөгийн 50 хувиар алданги тооцох ёстой” гэж маргажээ.
Анхан шатны шүүхээс зээлдэгч Хангай нь гэрээгээр тогтоосон хугацаанд зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, зээлийн төлбөрт 77,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Хангайгаас “... шүүх алдангийг тооцохдоо үндсэн зээлийн төлбөр дээр хүүгийн төлбөрийг нэмж, үүнээс алданги тооцон, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хүүгийн төлбөрөөс алданги тооцсон хэсгийг хүчингүй болгуулна” гэх агуулгаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Учир нь зээлийн гэрээгээр зээлдэгч Хангай үндсэн зээлд ногдох 4 хувийн хүүг сар бүр төлөх, гэрээний хугацааны эцэст үндсэн зээл төлөх үүрэг гэрээгээр хүлээсэн байх тул үндсэн зээл, зээлийн хүүгийн нийлбэрийг зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг гэж үзнэ.
Иймд Хангайгийн төлөөгүй үндсэн зээл болох 45,000,000 төгрөг, зээлийн хүү 6,700,000 төгрөг, нийт 51,700,000 төгрөгөөс хоногт тутамд 0,5 хувиар алданги тооцох үндэслэлтэй. Гэхдээ, Иргэний хуульд зааснаар алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангийн хэмжээг төлвөл зохих 51,700,000 төгрөгийн 50 хувиар тооцож, 25,850,000 төгрөгөөр тогтоон, нийт зээлийн төлбөрт 77,550,000 төгрөгийг хариуцагч Хангайгаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн болно.
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !