Компанийнхаа 100 хувийн хувьцаа эзэмшигчээр өөр этгээдийг тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгов
Туршилтаар
Иргэн Цэцэг шүүхэд хандаж “… 2007 онд “АХ” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь миний бие бүртгүүлсэн боловч компани үүсгэн байгуулагдсан цагаас үйл ажиллагаанд нь огт оролцоогүй, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлээгүй. Бид шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан, тэр үед Бат нь “компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авна” гэж мэдүүлсэн байдаг боловч одоог хүртэл компаниа шилжүүлэн аваагүй. Үүний улмаас би уг компанийн өмнөөс бусдын өмнө хариуцлага хүлээж, өр төлбөрийг нь төлөх болоод байна. Иймд Батыг “АХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүхээс “АХ” ХХК-ийг Бат үүсгэн байгуулж, өөрөө өөр компанид ажилладаг гэх шалтгаанаар эхнэр Цэцэгийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн, тухайн компанийн хувьцааг Цэцэгт эзэмшүүлэх хүсэл зориг Батад анхнаасаа байгаагүй нь нотлогдож байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй” гэж дүгнэж шийдвэрлэсэн.
Харин давж заалдах шатны шүүхээс “АХ” ХХК-ийг нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар анхнаасаа Цэцэг бүртгэгдсэн байх тул уг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч Цэцэг мөн гэж үзнэ. Цэцэгийн гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аль ч хэлбэрт хамаарахгүй байна...” гэж дүгнэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн гомдлоор хяналтын шатны шүүх хэргийг хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, ингэхдээ зарим дүгнэлтийг залруулж өөрчлөв.
Нэхэмжлэгч Цэцэгээс “Батыг “АХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг шалгахаас гадна (үүгээр хязгаарлалгүйгээр) шүүхээр зайлшгүй хамгаалуулах эрх байгаа эсэх, тухайн эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоох учиртай.
Хэрэгт авагдсан баримтаар Цэцэг нь тухайн үед өөрөө “АХ” компанийг үүсгэн байгуулах бичиг баримтыг бүрдүүлэн тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүнийгээ үгүйсгэж маргаагүй тул бүртгэлийг хууль бус гэж үгүйсгэх, мөн улсын бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн гэж шаардах боломжгүй. Түүнчлэн компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар эрх, үүргээ хэрэгжүүлнэ гэж маргаагүй тул Компанийн тухай хуулиар ч шаардах эрх үүсэхээргүй байна.
Түүнчлэн Цэцэгийн хувьд шүүхээр зайлшгүй хамгаалагдах эрх байхгүй байна. Учир нь “анхнаасаа тухайн компанийн үйл ажиллагаанд Цэцэг огт оролцож байгаагүй” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй. Уг маргаан нь гэр бүл цуцалснаас, мөн компани өртэй болсноос үүдэлтэй үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийхээ хувьд компани байгуулж, эрх, үүрэг хүлээсэн атлаа одоо “тухайн үед хүсэл зориг байгаагүй” гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй.
Иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагддаг аливаа хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдлага зэргийг шүүх хөндлөнгөөс шууд тогтоох хууль зүйн боломж хязгаарлагдмал энэ тохиолдолд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэр бүлийн маргааныг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд үнэлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэв.
Мөн нэхэмжлэгчийн хувьд эзэмшиж буй компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах, бусад этгээдэд санал болгох, боломжгүй бол татан буулгах, дампууруулах, компанийн өр төлбөрийн асуудлаар тусдаа маргах, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх зэрэг хуульд заасан арга хэрэгслээр өөрийн зөрчигдсөн гэх эрхээ хамгаалах боломжтой болохыг дурдав.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ линкээр танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
12 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !