Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй бол төлөвлөгөөний биелэлтийг тухайн албан тушаалтнаас шаардах эрхгүй
Туршилтаар
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.06.16-ны өдрийн 128/ШШ2022/0476
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
2022.11.30 Хураангуй-11
Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/127 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт хийсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр “...18,191.5 мянган төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан, цэцэрлэгийн эрхлэгч Б.Цолмонхүү нь хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй” зэрэг зөрчил гаргасан гэж үзэж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны Б/312 дугаар захирамжаар цэцэрлэгчийн эрхлэгч Б.Цолмонхүүг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Мөн ажлын хэсгийн дүгнэлт гарсан өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Дотоод албаны улсын байцаагчийн 31-01/09 тоот “Зөрчил арилгуулах тухай” акт, 31-01/33 тоот “Албан шаардлага” үйлдэгдэж, Б.Цолмонхүү уг акт, албан шаардлагыг зөвшөөрч гарын үсэг зурж, тогтоосон хугацаанд биелүүлсэн байна.
Б.Цолмонхүүгээс “...өөр этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргийг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн, санхүүгийн баримтыг бүрдүүлэх шаардаж авах үүрэг нь нягтлан бодогчид байхад цэцэрлэгийн эрхлэгчийг зөрчилд холбогдуулсан, маргаан бүхий актын сонсох ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийг ажлын бус цагаар дуудаж сонсох ажиллагаа хийсэн нь тус тус үндэслэлгүй” гэж, хариуцагч захиргааны байгууллагаас “...Ажлын хэсгийн хяналт, шалгалтаар нийт 18,191,000 төгрөгийн зөрчлийн асуудал илэрснээс үзвэл төсвийг үр ашиггүй зарцуулсан нь нотлогдож байна” гэж тус тус маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд ажлын хэсгийн дүгнэлт, болон улсын байцаагчийн акт, албан шаардлагад дурдсан бүх зөрчил нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүрэгт нь хамааралтай эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч уг зөрчлийг гаргасан гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй бөгөөд Баянгол дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хуульд зааснаар нийслэлийн боловсролын газраас санал аваагүй байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар жил бүр үр дүнгийн гэрээ байгуулах бус гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулах атал хариуцагч захиргааны байгууллага Б.Цолмонхүүтэй гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж, үнэлж, дүгнээгүй атлаа чөлөөлөх шийдвэр гаргасан, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй юм.
Уг нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр үйлчлэлгүй хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад чөлөөлсөн нь хууль бус тул шүүхээс Б.Цолмонхүүг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож шийдвэрлэсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !