Мэргэшлийн зэрэг олгох шалгалтыг цахимаар зохион байгуулах чиглэл өгсөн нь журмыг зөрчих үндэслэл болохгүй
Туршилтаар
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.08.23-ны өдрийн 128/ШШ2022/0612
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.11.30 Хураангуй- 9
Иргэн Ц.А, С.Э нар нь Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох шалгалтад оролцохоор холбогдох дүрэм журамд заасны дагуу материалаа бүрдүүлэн өгч, шалгалтад оролцох эрх олгогдсон байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 2/4505 дугаар албан бичгээр ирүүлсэн цар тахалтай холбоотойгоор шалгалтыг “зайн хэлбэрээр зохион байгуулах” чиглэл ирүүлсэн бөгөөд Монголын хүүхдийн анагаахын академиас шалгалтыг зохион байгуулахдаа тайлан хамгаалалт явуулахгүйгээр, нууц санал хураалтаар цахимаар зохион байгуулж, Ц.А, С.Э нар шалгалтад тэнцээгүй байна.
Улмаар нэхэмжлэгч Ц.А, С.Э нараас Монголын хүүхдийн анагаахын академийн хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах комисст холбогдуулан “журамд зааснаар шалгалтыг зөвхөн тайлан хамгаалалтаар авах ёстой, шалгалтыг зохион байгуулахдаа журмыг зөрчсөн тул дахин шалгалт авах ёстой” гэж маргасан бөгөөд хариуцагчаас “цахимаар зохион байгуулах чиглэл ирсний дагуу зохион байгуулсан, журамд жилд 1 л удаа шалгалт зохион байгуулахаар заасан тул шалгалт зохион байгуулах боломжгүй” гэж мэтгэлцжээ.
Маргааны үйл баримтаас үзэхэд Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар баталсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 8.4-т “шалгалтыг тайлан хамгаалалтаар нээлттэй авах”-аар зохицуулсан байхад 2/4505 дугаар албан бичгээр ирүүлсэн “зайн хэлбэрээр зохион байгуулах” чиглэлийг хэрэгжүүлэхдээ тайланг нээлттэй хэлбэрээр хамгаалуулаагүй нь буруу, А/513 дугаар тушаалаар баталсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ыг зөрчсөн байна.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалаар тухайн шалгалтыг зохион байгуулах журам баталсан байхад Монголын хүүхдийн анагаахын академийн зүгээс дахин өөр журам баталж, уг журмын дагуу шалгалт зохион байгуулсан нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж шүүх үзсэн болно.
Шүүхээс Монголын хүүхдийн анагаахын академийг журам зөрчиж шалгалт зохион байгуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж шалгалтыг дахин зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !