Шүүхийн шийдвэрийн хураангуй
Гаргасан газар:
Улсын дээд шүүх
46 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-06-01 Улсын дээд шүүхИргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ. Гэвч захиргаанаас “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэж заасан байна, уг шалгуурыг хангахгүй байгаа тул тусламж олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.дэлгэрэнгүй
-
2023-04-06 Улсын дээд шүүхИргэн М нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас 58 ширхэг хуш, 40 ширхэг нарсны зулзаган ургацыг худалдан борлуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр үндэстэй нь ухаж гарган гялгар цаасаар баглаж, Улаанбаатар хот руу тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Прокуророос М-ыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-04-04 Улсын дээд шүүхАлбан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон Б, Э, Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн, ингэхдээ “анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудад дүгнэлт хийхгүй орхигдуулсан” гэж үзсэн хэдий ч “Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй болсон” гэж дүгнэжээ.дэлгэрэнгүй
-
2023-03-24 Улсын дээд шүүхНэхэмжлэгч В нь орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан хариуцагч “Э” ХХК-ийн захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “орон тоо цөөрсөн болох нь тогтоогдсон боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.дэлгэрэнгүй
-
2023-03-23 Улсын дээд шүүхНэхэмжлэгч Ц хариуцагч “ДСЦТС” ХК-д холбогдуулан “ажил олгогч орон тоо хасагдсан шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо тэтгэмжийг эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрт заасан 24 сарын хугацаанд авсан дундаж цалингаар бус байгууллагын хамтын гэрээнд заасан 12 сарын үндсэн цалингаар тооцож олгосныг зөвшөөрөхгүй” гэж марган, тэтгэмжийн зөрүүд 33,618,332.5 төгрөг нэхэмжилсэн.дэлгэрэнгүй
-
2023-03-14 Улсын дээд шүүх“Эрдэнэставан толгой” ХК-ийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62 тэрбум төгрөгийн төлбөр тогтоосноос 13 тэрбум төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг нэхэмжлэгч хуулийн этгээд эс зөвшөөрч, маргажээ. Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолоор баталсан журмаар экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор тогтоож, 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтлахаар зохицуулжээ.дэлгэрэнгүй
-
2023-01-31 Улсын дээд шүүхХэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, тухайлбал, хохирогч Ц, гэрч Т, С, шүүгдэгч Э нарын мэдүүлгээр Ц-ийн хаваржаандаа орхиод нүүсэн хар халзан зүсмийн үхэр нь эхлээд гэрч С-ын, дараа нь Э-ийн үхэр сүрэгт нийлсэн байсан үйл баримт тогтоогдсон байна. Иргэн Э нь өөрийнх нь сүрэгт нийлсэн Ц-ийн хар халзан зүсмийн сувай үнээг махлан борлуулж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос Э-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т заасан буюу машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-01-06 Улсын дээд шүүхЭрүүгийн хэргийн мөрдөгч С, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан А нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөрөлдөж, цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч нь өмгөөлөгчийг “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар биечлэн чиглэл, тушаал өгч албадан эрүүлжүүлжээ. Анхан шатны шүүх С-ыг Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Давж заалдах шатны шүүх согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн А-ыг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, саад учруулсан тул шаардлагыг албадан гүйцэтгэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүргэх хэм хэмжээг хэрэгжүүлж хуулийн дагуу ажилласан гэж үзэж, С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, хохирогч гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэгт хууль тогтоомж зөрчиж, эрүүлжүүлсэн үйлдэл хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг магадлалыг дэмжиж байна” гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-01-02 Улсын дээд шүүх“Х” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь “хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрт заагдаагүй илүү мөнгө буюу ам.доллараар төлбөр төлүүлэхээр шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй байна” гэжээ. Харин хариуцагч нь “төлбөрийг манай газраар дамжуулж төлөөгүй, төлбөр авагч банк нь төлбөр төлөгдсөн тухай баримт, хүсэлт ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй” гэж маргасан байна. Уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон банкны төлөөлөгч “талуудын хооронд төлбөрийг ам.доллараар төлөх гэрээ байгуулагдсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл байгаа” гэсэн тайлбар гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-12-23 Улсын дээд шүүхНэхэмжлэгч Г.Ариунаа нь хариуцагч “Голомт банк” ХХК-д холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Үүнээс анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.1.6-д заасан “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгана” гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу суутган авсан 559,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.дэлгэрэнгүй
-
2022-12-18 Улсын дээд шүүхИргэн Бат-Эрдэнэ 2017 онд “Мерседес бенз Жи класс” маркийн автомашинаа “Ургац хүдэр” компанид худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч машиныг гэрээ байгуулсан өдрөө өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй. Иймд иргэн Бат-Эрдэнэ машины төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 414,754,666 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Худалдан авагч компани машины үнэ 300,000 еврог төлөх үүргээ биелүүлж, хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч тухайн машин Брабус тоноглолгүй, зөвхөн гадна талдаа хийгдсэн, бүрэн бус байсан нь илэрсэн тул үнийн талаар төөрөгдсөн гэж үзэж төлбөр төлөхгүй, харин илүү төлсөн мөнгөө авна гэж маргасан.дэлгэрэнгүй
-
2022-12-07 Улсын дээд шүүхИргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 7 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3,678, 800, хүүхдийг 7 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200, нийт 20 сая төгрөгийг нэхэмжилсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.дэлгэрэнгүй
-
2022-12-07 Улсын дээд шүүхБиеийн тамир, спортын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад авсан оноогоор нэгдүгээрт Л.Н, хоёрдугаарт Ц.Б нар эрэмбэлэгдсэн байна. Хамгийн өндөр оноо авсан Л.Н нь өөр ажилд орох болсон учир уг албан тушаалд томилогдохоос өөрөө татгалзсан тул хоёрдугаар байранд орсон Ц.Б нь “тусгай шалгалтын онооны дарааллаар, дахин сонгон шалгаруулалт зарлахгүйгээр намайг нэр дэвшүүлэх ёстой” гэж, Төрийн албаны зөвлөл “сул орон тоо журмын дагуу нөхөгдөөгүй, ахлах мэргэжилтний албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлах ёстой” гэж тус тус маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-12-07 Улсын дээд шүүхСумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж, сумын Засаг дарга Ц.У-г огцруулах санал гаргаж, уг саналыг үндэслэн аймгийн Засаг даргаас Ц.У-г огцруулах захирамж гаргажээ. Нэхэмжлэгч Ц.У нь “...шүүхээс гэм буруутай талаар тогтоогоогүй, хууль журам зөрчөөгүй байхад огцруулах санал гаргасан” гэж, хариуцагчаас “Засаг даргыг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж Хурлын төлөөлөгчдийн олонх санал гаргасан, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн” гэж тус тус маргасан.дэлгэрэнгүй
-
2022-12-02 Улсын дээд шүүхИргэн Н.Ариунболдоос Татварын ерөнхий газарт хандан ““Оюу толгой” ХХК нь байгуулагдаж, татвар төлөгчөөр бүртгүүлсэн жилээс хойш 2020 оныг хүртэл улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг он тус бүрээр, нийт дүнгээр мэдээлэл өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ. Татварын ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 06/1316 дугаар албан бичгээр “... Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т зааснаар татварын алба нь татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд зөвхөн татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгах эрх бүхий татварын улсын байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид тухайн шалгаж буй асуудлаар татварын албаны даргын шийдвэрээр танилцуулахаас бусад тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, задруулахыг хориглосон” гэсэн үндэслэлээр мэдээлэл өгөх боломжгүйг, мөн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 09/42 дугаар албан бичгээр “дахин хариу хүргүүлэх үндэслэлгүй” гэж тус тус шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчээс “Мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 09/42 дугаар албан тоотыг хүчингүй болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюу толгой” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.Ариунболдын хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах”-аар маргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !