-
2024-12-15 Улсын дээд шүүх
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.
дэлгэрэнгүй
Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа хэрэгт холбогдсон хүмүүсийг эрхэлж байсан ажил, албан тушаалын байдал, холбогдсон хэргүүдийн хоорондоо харилцан хамааралгүй байдлыг харгалзан үзэж 5 үндсэн хэсэгт хуваан хураангуйлсан байдлаар хүргэж байна. -
Зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээнд тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй2024-11-01 Улсын дээд шүүх
Иргэн Ц.А нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Б.Т-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг эдлэх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.А-ийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээнд тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт орууллаа.
дэлгэрэнгүй -
2024-07-17 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч хуулийн этгээд орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг газар дээрээ нийтийн зориулалттай орон сууцны байшин захиалан бариулж, уг байшинг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан байна.
Тухайн орон сууцны оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, орчны газрыг ашиглах хүсэлтээ гаргаагүй. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа 2021 онд дуусгавар болсон бөгөөд хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчээс 2022, 2023 оны газрын төлбөрийг нэхэмжилж, “... Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Иймд холбогдох материалыг бүрдүүлэн өгч, нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү” гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-05-24 Улсын дээд шүүхИргэн П.Г, А.Т нар нь байгалийн ховор ургамал болох 1236.25 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалан улмаар 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Истана загварын тээврийн хэрэгсэлд ачиж нийслэлээс Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.Прокуророос тэдгээрийг байгалийн ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ.дэлгэрэнгүй
-
2024-05-22 Улсын дээд шүүхНэхэмжлэгч Б нь “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт хууль зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа зөрчигдсөн, тус байгууллагад 26 жил ажилласан намайг оюуны өмчөөр мэргэшээгүй 4 сар ажилласан хүнтэй өрсөлдүүлж ажлаас чөлөөлсөн, ... газрын дарга болж болохгүй бол улсын байцаагчаар ажиллах эрхтэй” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
-
2024-05-14 Улсын дээд шүүхИргэн Д.Ц нь Коронавируст халдварын шинжилгээ өгөхөөр “Т” эмнэлгийн шинжилгээний түр цэгээр үйлчлүүлж байхдаа шатны гарцыг хулдаасаар битүүлсэн байдлыг анзааралгүй, “хана” гэж андууран түшсэний улмаас шатны уруу унан тархиндаа хүнд гэмтэл авч, нас баржээ. Энэ хэрэг явдал нь эмнэлгийн дарга С.Е, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Б нарын хууль тогтоомжид заасан аюулгүй байдлыг хангах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэм буруугаас болсон хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.дэлгэрэнгүй
-
2024-02-02 Улсын дээд шүүх“Монгол ураниум ресурс” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “... ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... хайгуулын ажлын үр дүнд илрүүлсэн ашигт малтмалын ордыг улсын бүртгэлд бүртгэж авсан атлаа тухайн талбайд хайгуулын ажил хийсэн манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэх агуулгаар маргажээ.дэлгэрэнгүй
-
2024-01-19 Улсын дээд шүүхМ, Э нар ховор амьтны жагсаалтад орсон 15 “Хар сүүлтий” зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр, авто машинаар хөөж агнасан, Д тэдгээр зээрийн түүхий эдийг гэртээ хадгалсан, аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг хууль бусаар агнасан хэрэгт холбогджээ. Мөн А-г 1 “Хар сүүлтий” зээрийн түүхий эдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Г-г тээвэрлэсэн гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-07-31 Улсын дээд шүүхИргэн А өндөр насны тэтгэмж тогтоолгож байгаатай холбогдуулан олгох тэтгэмжид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 68,084,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр нэхэмжлэлийн үндэслэлдээ “...ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасан “...дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасантай зөрчилдөж байна. Иймд 20 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 68,084,000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү...” гэсэн байна. Хариуцагч хариу тайлбартаа “...Хөдөлмөрийн тухай хуульд дээрх үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сарын тэтгэмж үү, эсхүл түүнээс дээш хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй, харин дээрх зохицуулалтыг үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх зохицуулалтыг Хамтын гэрээгээр зохицуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8 дугаар бүлэг нь тэтгэвэр тогтоолгож буй ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг зохицуулсан. Нэхэмжлэгч нь үйлдвэрийн газарт 31 жил 3 сар ажилласан, Хамтын гэрээний 8.11.5-д зааснаар 30 буюу түүнээс дээш жил ажилласан ажилтанд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор зохицуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-07-06 Улсын дээд шүүхД нь бусдын хулгайлсан малд гарал үүслийн гэрчилгээ авч өгөх, мал төхөөрөх, борлуулахад оролцож, гэмт хэргийн улмаас олсон мөнгийг өөрийн дансаар авч, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Д-г мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-06-27 Улсын дээд шүүхЗавхан аймгийн Прокурорын газар нь иргэн А-аас хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаанд авсан 4,835,063 төгрөгийн цалинг төрд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар шаарджээ. А “...ажлыг шударгаар гүйцэтгэсэн, хөдөлмөр эрхэлж түүндээ таарсан цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Эрүүгийн хэрэгт хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, прокурор санаачилгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй.” гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
Ховор ургамал зөвшөөрөлгүй түүсэн тохиолдолд хохирлын нөхөн төлбөрийг тав дахин нэмэгдүүлж гаргуулна2023-06-22 Улсын дээд шүүхИргэн Б нь 2022 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 6-ны хооронд С аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 50.5 кг ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүжээ. Улмаар ургамлыг “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, Д аймгийн нутаг дэвсгэрт байрлах хяналтын пост хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Б-ийн уг үйлдлийн улмаас байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учирсан гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэжээ.дэлгэрэнгүй
-
2023-06-16 Улсын дээд шүүх“И” ХХК-аас 2020 оны аравдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан. Татварын улсын байцаагч уг компанийн тухайн татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтыг хийх явцад 2014 оны зөрчлийг илрүүлснээр 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэж, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч компаниас “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан байтал татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, 2014 оны зөрчилд хариуцлага тооцсон” гэж, хариуцагчаас “татвар төлөгчийн өөрийн хүсэлтээр хийгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтад татварын дөрвөн жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж тус тус маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-06-13 Улсын дээд шүүхИргэн У, О, А нар өмнө нь их дээд сургуулийг өөр мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.Тэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оройн ангид суралцаж, 2020 онд “эрх зүйч” мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгсөж, 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад орохоор бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Гэвч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссоос “хуулийн сургуулийн оройн ангийн хөтөлбөрийг сонгож, 2.5 жилээр сурсан буюу 4 жил суралцаагүй тул хуульч болох шаардлага хангаагүй” хэмээн шалгалтад оруулахаас татгалзсан байна.дэлгэрэнгүй
-
2023-06-06 Улсын дээд шүүхИргэн Д-г 1995 оны хоёрдугаар сараас эхлэн хүн амины гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг нуун далдалсан гэж 2000 оны зургадугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 134 хоног цагдан хорьжээ. Гэвч хэргийг Г үйлдсэн нь илэрснээр аймгийн Прокурорын газрын тогтоолоор 2016 оны зургадугаар сард Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гэмт хэргийг нуун далдалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар 2017 оны наймдугаар сард прокурорын газраас мэдэгджээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !