Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа нь шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст заасан хэмжээгээр хязгаарлагдана
“Х” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь “хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрт заагдаагүй илүү мөнгө буюу ам.доллараар төлбөр төлүүлэхээр шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй байна” гэжээ. Харин хариуцагч нь “төлбөрийг манай газраар дамжуулж төлөөгүй, төлбөр авагч банк нь төлбөр төлөгдсөн тухай баримт, хүсэлт ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй” гэж маргасан байна. Уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон банкны төлөөлөгч “талуудын хооронд төлбөрийг ам.доллараар төлөх гэрээ байгуулагдсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл байгаа” гэсэн тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Гуравдагч этгээд банкны төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь гэрээний дагуу ам.доллараар хийх төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байхад хоёр шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн бол гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэсэн хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
Улсын дээд шүүхээс дараах үндэслэлээр дээрх гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Хэргийн үйл баримтаас үзвэл хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч “Х” ХХК нь төлбөр авагч банкинд 3,257,736,180 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байх үед “Х” ХХК болон банк нь “Б” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “Х” ХХК-ийн барьцааны хөрөнгийг (төлбөр авагч банкинд барьцаалсан байсан) “Б” ХХК нь 1,784,924 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон. Улмаар “Б” ХХК нь “Х” ХХК-ийн өмнөөс уг 1,784,924 ам.долларыг төлбөр авагч банкинд шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг төлбөр шилжүүлсэн үеийн ханшаар тооцоход нийт 3,307,558,323.27 төгрөг болсон ба талуудын хооронд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эсэх талаар маргаан үүссэн байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд зааснаар шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудаст заасан төлбөрийн төрөл, хэмжээний дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах ёстой.
Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудаст төлбөрийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр төлөх үүргийг төлбөр төлөгч “Х” ХХК-д үүрэг болгосон байна. Талууд гурвалсан гэрээгээр төлбөрийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхээр тохиролцсон боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн хэмжээг тогтоохын тулд төлбөр төлөх үеийн ханшаар тооцно. Иймд “Х” ХХК-ийн өмнөөс “Б” ХХК-ийн банкинд төлсөн 1,784,924 ам.долларыг төлбөр шилжүүлэх үеийн ханшаар тооцоход нийт 3,307,558,323.27 төгрөг болсон байх тул шүүхийн шийдвэрт заасан 3,257,736,180 төгрөг төлөгдсөн гэж үзнэ.
Гэтэл хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болголгүй үргэлжлүүлж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийн тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !