Хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хуулиар хязгаарласан нь хуульд нийцээгүй шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон Б, Э, Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн, ингэхдээ “анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудад дүгнэлт хийхгүй орхигдуулсан” гэж үзсэн хэдий ч “Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй болсон” гэж дүгнэжээ.
Уг тогтоол, магадлалд прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа гаргасан нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчлан заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулиар үүрэг болгосон дээрх заалтыг хэрэгжүүлээгүй нь агуулгын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар хийсэн дүгнэлттэй нь зөрчилдсөнөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, нийтлэг зарчмуудад нийцээгүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг шинээр хуульчилсан нь хуульд нийцээгүй шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээс хэвээр үлдээх үндэслэл болох ёсгүй.
Давж заалдах шатны шүүх нь тухайн эрүүгийн хэрэгт хийгдсэн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй, энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.
Өөрөөр хэлбэл, давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, хуульд заасан үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан, эсхүл давж заалдах шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ гэж хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан байна.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь унших бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн
Хуулийн лавлагаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 2017 он
39.5 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл
1.Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө:
1.1.шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;
1.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.
39.9 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүхийн шийдвэр
1.Давж заалдах шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1.3.энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;
/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
40.8 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн шийдвэр
1.Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1.2.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох;
/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.3.энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;
/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !