Ажлаас чөлөөлөх мэдэгдлийг бичгээр баталгаажуулаагүй нь бодит байдалд мэдэгдсэн үйл баримтыг шууд үгүйсгэхгүй
Нэхэмжлэгч В нь орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан хариуцагч “Э” ХХК-ийн захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх “орон тоо цөөрсөн болох нь тогтоогдсон боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.
“Орон тоо цөөрсөн нь тогтоогдсон” гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэйгээс гадна хариуцагч байгууллага хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн болохыг анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан дүгнэсэн байна.
Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан “сарын өмнө мэдэгдэх гэснийг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулна” гэж хэлбэрийн шаардлагыг тайлбарласан. Харин хариуцагч мэдэгдлээ ийнхүү бичгээр баталгаажуулаагүй нь тухайн ажилтанд гэрээг цуцлах талаар мэдэгдсэн бодит үйл баримтыг үгүйсгэхгүй юм. Нөгөө талаар ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтанд мэдэгдэх журмыг баримтлаагүй буюу бичгэн хэлбэрээр мэдэгдээгүй нь тухайн тушаалыг хууль бус гэж үзэх үр дагавар үүсгэхгүй. Мөн давж заалдах шатны шүүх орон тоо цөөрсөн нь тогтоогдсон гэсэн атлаа ажил олгогчийг ажилтанд өөр ажил олж өгөхийг үүрэгжүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !