Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-05-05 Judilogy
    Шүүгдэгч Г нь 2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр заалтын “ж”, мөн дүрмийн 3.7 дугаар заалтын “а” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-н өмчлөлийн “Тоёото Приус” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар 00 цаг 50 минутын үед согтууруулах ундаа хэрэглэснээ шалгуулахаас зайлсхийн цагдаагийн албан хаагчаас зугтаахдаа зам дээр 1 дүгээр эгнээнд цувран зогсож байсан машины багажнаас дугуй авч байсан А-г мөргөж, амь насыг нь хохироосон тул Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан, мансуурсан үедээ зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-04-01 Шүүхийн академи
    Шүүгдэгч нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газар Тэрэлж голын хөвөөн дээр 19 нас 4 сар 13 хоногтой хохирогчийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан “21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас хохирогч хүнд зэргийн согтолтод орж улмаар голын усанд живж, Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-20 Judilogy
    Шүүгдэгч Т.Б нь “М” ХХК-д сантехникийн инженерээр ажиллаж байхдаа О.Ө-тэй хамтран 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр барилгын засварын ажилд шаардлагатай бохир усны даацын шугам хоолойн 80 метр труба, муфт, цавуу зэргийг 2,574,000 төгрөгөөр худалдан авсан мөртлөө үнийг  өсгөж 14,854,000 төгрөгөөр “Б” ХХК-иас худалдан авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, эдгээрийн зөрүү мөнгийг хувьдаа ашиглажээ (1). Тус үйлдлээс мөн тусдаа Т.Б нь ганцаараа “Б” ХХК-ийн нэрээр “П” ХХК-д авто гражийн барилгын металл дам нурууг бэлтгэн нийлүүлэх гэрээг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр уг компаний захирал Б-тэй байгуулж, гэрээний төлбөрт мөн оны 7 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус 27,500,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөг авсан мөртлөө элдэв шалтаг заан уг гэрээний үүргээ биелүүлээгүй (2) тус 2 үйлдлийн улмаас бусдад нийт 70,540,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэг. Албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-06 Шүүхийн академи
     А болон Б нар маргалдаж улмаар А нь Б-г гараараа түлхэн, нүүр рүү нь хүчтэй цохисон. Б газар унаж, босох оролдлого хийж байх үед А түүний нүүр рүү “зөөлөн ултай биеийн тамирын гуталтай хөлөөрөө” хүчтэй өшиглөжээ. Уг халдлагын дараа Б-ийн ухаан балартан хэсэг хором ухаангүй хэвтсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2024-02-26 Judilogy
    Шүүгдэгч С.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны орой өөрийн 16 настай, эмэгтэй, төрсөн дүү Г-тэй маргалдаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн орчим дүү Г-г гэрээс гарах үед араас нь хоолойг нь боож амь насыг нь хохироож, үүний дараагаар цогцсыг мөчлөн гэртээ нууж, 2020 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд дутуу баригдсан улаан өнгийн тоосгон байшингийн гадна талд болон хуучин цэргийн ангийн үлдэгдэл балгас дунд цогцсыг хаяж, улмаар Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-24 Judilogy
    Шүүгчдэгч согтуурсан үедээ амь хохирогчийг “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогдсон. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-19 Улсын дээд шүүх
    М, Э нар ховор амьтны жагсаалтад орсон 15 “Хар сүүлтий” зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр, авто машинаар хөөж агнасан, Д тэдгээр зээрийн түүхий эдийг гэртээ хадгалсан, аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг хууль бусаар агнасан хэрэгт холбогджээ. Мөн А-г 1 “Хар сүүлтий” зээрийн түүхий эдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Г-г тээвэрлэсэн гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2024-01-11 Шүүхийн академи
     Цагаатгагдсан шүүгдэгч нь сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, сахилгын шийтгэлтэй албан хаагчид 300.000 төгрөгийн урамшуулал олгох тухай захирамж гарган эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-08 Шүүхийн академи
    Шүүгдэгч Д нь Э-гийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдардаг Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны ... тоотод түлхүүр тааруулан нэвтэрч орон улмаар уг дотуур байранд амьдардаг хүүхдүүдийг дуудан утсаараа бичлэг хийн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-12-25 Judilogy
     Шүүгдэгч нь Х аймгийн Ж сумын нэгэн багийн засаг даргаар ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарт албан хэрэгцээнд нь ашиглуулах зорилгоор 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон, Ж сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгөд бүртгэлтэй 2.235.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл болох БНХАУ-д үйлдвэрлэсэн, “Chongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард тус багийн иргэнд 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулжээ. Улмаар цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээсний дараа цагдаагийн газарт тус мотоциклийг хүлээлгэн өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-11-15 Легал дата
    Шүүгдэгч Г.Б болон түүнтэй хамт Д.Б, Д нар байх үед хохирогч Ж нь согтуу орж ирэн тэднийг хэл амаар доромжлон, шүүгдэгч Г.Б-тэй хамт байсан Д.Б рүү эвхэгддэг хутга барин дайрсан. Хохирогч Ж нь Д.Б рүү анх дайрахдаа хутгыг дэлгээгүй байсан хэдий ч тэрээр гарч яван, эргэж орж ирэхдээ Д.Б рүү дахин хутга барин дайрсан. Энэ удаа хутгыг дэлгэсэн байсан тул шүүгдэгч Г.Б нь хохирогч Ж-г тонгорч унаган, улмаар биед нь эгэм, далны холбоосын салалт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. 
    дэлгэрэнгүй
  • 2023-10-27 Шүүхийн академи
    Онцгой байдлын хэлтсийн дарга Э нь гал унтраах 63 дугаар ангийн салаан захирагчид зурагт самбар буулгах үүрэг өгсөн байна. Салаан захирагч зурагт самбар буулгах ажилд галын автомашины жолооч Г болон гал сөнөөгч М нарыг томилсон байх бөгөөд Г нь гал унтраах тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож үүрэг гүйцэтгэхдээ шатыг цахилгаан дамжуулах агаарын шугамд хэт ойртуулж хүргэсний улмаас М цахилгаан хүчдэлд цохиулан нас баржээ 
    дэлгэрэнгүй
  • 2023-10-23 Judilogy
    Шүүгдэгч О нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хохирогч А-ийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б-ийн эзэмшлийн Самсунг S59 plus загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч А-ийн эзэмшлийн Самсунг А10S загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д-ийн эзэмшлийн Самсунг S7 edge загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-10-02 Judilogy
    2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн албан хаагч Э нь албан үүргээ гүйцэтгэж яваад Г гэх хүнд нүүрэн тус газраа цохиулсан. Улмаар Г-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж “баталгаа” гаргасны дараа өөрийн өмнө нь өгсөн мэдүүлгийг дээд албан тушаалтны гуйлтаар “Г-д цохиулаагүй, урд өдөр нь өөрийн машиныг янзалж байгаад гэмтээсэн” гэж өөрчилсөн. Иймд цагдаагийн албан хаагч Э-г “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-09-01 Шүүхийн академи
    Шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хохирогчтой хамт согтууруулах ундаа хэрэглэх үедээ түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд тухайн үйлдлийн дараа хохирогч нь Сэлбийн голын тогтоол усанд унаж, нойтон хувцастай голын эрэг дээр удаан хэвтсэнээс даарч, улмаар осгож нас баржээ.
    дэлгэрэнгүй