Машинаас чирч буулгасан үйлдэл нь “Хүч хэрэглэсэн” үйлдэл мөн үү?
Анхааруулга: Энэхүү ХМХ нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн нийтэд мэдээлэл хүргэх зорилготой. ХМХ дахь мэдээлэлд үндэслэн гаргасан аливаа шийдвэрийн хариуцлагыг Judilogy, болон ХМХ-ыг хэвлэн нийтэлсэн этгээд хүлээхгүй болно.
Маргааны төрөл: Өмчийн эрхийн эсрэг гэмт хэрэг
Шүүгдэгч: Иргэн Б
Холбогдсон гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2.2. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг;
Хяналтын шатны шүүх хүлээж авсан үндэслэл: ЭХХШтХ 40.1
Үйл баримт:
Шүүгдэгч Б нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 10 дугаар хорооллоос Дарь-Эх рүү гэртээ хүргүүлэхээр суусан эмэгтэйн согтуурсан байдлыг далимдуулан Баянхошуу руу авч яван улмаар хүнгүй гудамжинд хохирогч эмэгтэйг тээврийн хэрэгслээс чирч буулган орхихдоо цүнх болон утсыг нь авч зугтсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах буюу “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх (“АШШ”)
Шүүхийн шийдэл: Шүүгдэгч Б-г Эрүүгийн хууль (“ЭХ”)-ийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээ авсан гэмт гэм буруутайд тооцож, 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн;
Прокурорын санал: ЭХ-ийн 17.2.2
Хэрэглэсэн хуулийн заалт: ЭХ-ийн 17.2.2
17.2 дугаар зүйл.Дээрэмдэх
2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хууль хэрэглээ, тайлбар
Гэмт хэргийн субьектив талын тухайд: Шүүгдэгч такси үйлчилгээнд явж байсан жолоочийн хувьд үйлчлүүлэгчид аюулгүй үйлчлэх, үйлчилгээг зохих ёсоор үзүүлэх үүрэгтэй атлаа эсрэгээр шунахай сэдэлт зорилгоор хохирогчийг буух ёстой газраас нь эсрэг чиглэлд, хол зайд, эзгүй гудамжинд зориуд аваачин түүний эсрэг шууд хүч хэрэглэн халдлага үйлдсэнээр хохирогчийн тус хүсэл зоригийг хүчээр няцааж, таслан зогсоосон буюу хохирогч гэмт хэрэг үйлдэгдэх тухайн агшинд “хаана явж байгааг нь асуусан” байтал тэр даруйд халдлага, аюултай байдал илтэд бодитой тулгарч, хэрэгжсэн байх тул “хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолсон” буюу шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж дүгнэсэн.
Гэмт хэргийн обьектив талын тухайд: Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс өөрийгөө хамгаалах чадвар харьцангуй сул байгаа болохыг тухайн үед шүүгдэгч илэрхий мэдсэн атлаа түүний эсрэг “үгийн зөрүүгүй”-гээр бие махбодын хүчирхийлэл үйлдэн автомашины арын суудлаас хүч хэрэглэн чирч буулгаж орхисноор буюу хохирогчийн гэртээ очих хүсэл зориг, биедээ авч явсан эд хөрөнгөө хамгаалах боломж буюу эсэргүүцлийг хүчээр таслан зогсоосон тэр даруйд хохирогчийн цүнхтэй эд хөрөнгийг өөрийн хууль бус эзэмшилдээ авсан. Дээрэмдэх гэмт хэрэг нь заавал бодит хохирол гарсан байхыг шаардахгүй тул энэ тохиолдолд хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн эсрэг “үгийн зөрүүгүй” шууд хүч хэрэглэн чирч буулгаснаар буюу бие махбодод нь хүчээр халдан довтолсноор төгссөнд тооцогдох тул шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэн халдаж, чирч буулгасан даруйд түүний цүнхийг автомашины арын суудал дээрээс эсхүл хохирогчийн биеэс салгаж авсан эсэх нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх (“ДЗШШ”)
Гомдол гаргасан тал: Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч
Шүүхийн шийдэл: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хэрэглэсэн хуулийн заалт: ЭХ-ийн 17.2.2
Хууль хэрэглээ
АШШ шүүгдэгч Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ, мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнэсэн.
Хяналтын шатны шүүх (“УДШ”)
Гомдол гаргасан тал: Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч
Шүүхийн шийдэл: Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан.
Хэрэглэсэн хуулийн заалт: ЭХ-ийн 17.2.1
17.2 дугаар зүйл.Дээрэмдэх
1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хууль хэрэглээ, тайлбар
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэсэн.
Гэмт хэргийн обьектив талын тухайд: Хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн халдлага үйлдэгчийн довтолгооны үр дагаварт хохирогчийн амь бие, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахуйц, эсвэл учруулсан аюултай үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Гэтэл гэмт халдлагад өртсөн эмэгтэйн эрүүл мэндэд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй, учирч болзошгүй нөхцөл байдал үүсээгүй байна. Хохирогчийг тээврийн хэрэгслээс чирч буулгасан шүүгдэгчийн энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.2-т заасан хүч хэрэглэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар “довтолсон” нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь түүний эрх зүйн байдлыг илтэд дордуурсан.
Улмаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн.
Холбоосууд:
https://legaldata.mn/profile/judilogy
· Facebook: Judilogy
· Instagram: Judilogy
· Twitter: Judilogy
· YouTube: Judilogy
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !