“Гэм буруугийн ухамсар байхгүй бол гэм буруутай гэж үзэхгүй” зарчимд хамаарахгүй тохиолдол
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 166
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгчид нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн”, шүүгдэгч Х-ыг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн.
2. Шүүгдэгч Х-ын өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Х нь нас барсан дүүгийнхээ гэрт байсан 124.6 кг “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг гэртээ хадгалсан, тээвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тодорхойлсон “байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, ...байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-ийн аль ч үйлдэлд хамаарахгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учраагүй, үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаан холбоо тогтоогдохгүй болно. Гэтэл хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг түүсэн, бэлтгэсэн гэх үйлдэлтэй адилтган үзэж, төсөөтэй хэрэглэх нь хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.
Хэрэгт авагдсан баримтаар Э нь тухайн ургамлыг Баянгол дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолын дагуу хүлээж авсан буюу төрийн эрх бүхий байгууллагаас шалгаад гэмт хэргийн шинжгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон үйлдлийг энгийн иргэн болох Х гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдэх хууль зүйн боломж байхгүй.Анхан, давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрөөр тогтоож, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
3. Хяналтын шатны шүүхээс: ...“Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан байна. (36)2 Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэгт гэмт этгээд өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит мөн чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг буруугаар ойлгон төсөөлж үйлдсэнийг ойлгоно.(38) “...шүүгдэгч Х нь тухайн зүйлийг “Дэрэвгэр жиргэрүү” гэж мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл хуулиар хориглоогүй ямар нэгэн өөр зүйлтэй андуурснаар гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлаагүй гэж үзэх үндэслэлгүй учраас тухайн тохиолдолд “actus non facit reum, nisi mens sit rea” буюу “гэм буруугийн ухамсар байхгүй бол гэм буруутай гэж үзэхгүй” гэсэн нийтлэг зарчим үйлчлэхгүй.(40)
4. “Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо мөн боловч хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд энэ нь хамаарахгүй юм. (43) Тодруулбал, Х, Э нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг нь обьектив талын шинжид хамаарах “... түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан ...” үйлдлүүдийг хийснээр төгс үйлдэгдсэнд тооцдог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул тухайн ургамлын эх үүсвэрийг заавал тогтоосон байхыг шаардахгүй болно. (44)
5. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргахдаа 1 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоож хохиролд тооцсон нь шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна (47) гэж дүгнэж, “...шүүгдэгч Э, Х нар нь ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү”-г бусдаас авсан нь тодорхой бус, эх сурвалжаа үнэн зөв тодорхойлж чадахгүй байх тул тэднийг зөвшөөрлийн үндсэн дээр түүсэн, бэлтгэсэн гэж үзэх боломжгүй юм. (52)
Иймд “... үйлдэл, хор уршгийн шалтгаант холбоог тогтоох шаардлагатай, ... хохирлын хэмжээг үндэслэлгүй тооцсон ...” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм. (53)
6. Хяналтын шатны шүүхээс дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн гэмт хэргийн зүйлчлэлийн талаарх дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон хэмээн дүгнэсэн хэдий ч зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх хүрээг багасгаж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан байна.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь эндээс унших бол энд дарна уу.
[2]“Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !