Иргэний ажиллаж байсан байдлыг тогтооход шүүх өөрийн санаачлагаар нотлох баримт цуглуулна
Туршилтаар
Шүүгчийн захирамжийн дугаар: 101/ШЗ2022/12094
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.05.13 Процесс-хураангуй-01
Иргэн Сод нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор, 1987-1992 онуудад Улаанбаатар хотын нэгэн рестораны нарийн боовны цехэд шарагчаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Иргэн Содыг тухайн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал болон бусад баримт архивт хадгалагдан үлдээгүй тул тэрээр өөрийн ажиллаж байсан байдлаа хамт ажиллаж байсан 2 хүнээр гэрчлүүлэхээс өөрөөр нотлох боломжгүй талаар шүүхэд тайлбарласан байна.
Хуульд зааснаар, шүүх онцгой ажиллагааны журмаар зарим хэргийг шийдвэрлэдэг бөгөөд үүнд маргалдагч талгүй буюу хэн нэгэнтэй маргаагүй, харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгохоор гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа хамаардаг.
Шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоох зорилгоор өөрийн санаачилгаар тодорхой ажиллагаанууд явуулах боломжтой тул иргэн Содын хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягтуудад түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал нь хэрхэн бичигдсэн байдлыг тодруулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, захирамж гаргав.
Шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар иргэн Содын ажилд орсон хугацаа, ажиллаж байгаа байгууллагууд нь тодорхой болсон бөгөөд уг баримт нь гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар нотлогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох тул дээрх баримт нь хэрэгт ач холбогдолтой баримт болох юм.
Шүүх дээрх баримтуудад үндэслэн иргэн Содын ажиллаж байсан байдлыг тогтоосон шийдвэр гаргасан байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !