Хууль ёсоор эзэмшээгүй газрыг албадан чөлөөлөхөд нөхөн төлбөр олгохгүй
Шүүхийн нэр, Шийдвэрийн дугаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.12.08-ны өдрийн 101/ШШ2022/05181
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Тоймын дугаар, огноо: № 13, 2023.01.20
А нь нэгэн дүүргийн Газрын албанд холбогдуулан албадан чөлөөлсөн газрын эзэмших эрхийг олон жилийн өмнө хүнээс худалдаж авсан, хэдийгээр миний бие тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй автогаражийн зориулалтаар ашиглаж байсан боловч дүүргийн Газрын албатай газар ашиглах тухай гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг жил бүр төлж байхад төрийн захиргааны байгууллагаас гэнэт газар чөлөөлөх шийдвэр гарч, миний автогаражийг буулгасан тул нөхөн төлбөрт 10,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Харин хариуцагч Газрын албаны зүгээс нэхэмжлэгч А-г эзэмших эрхийн гэрчилгээгүй тухайн газрыг эзэмшиж байсан учраас нөхөн төлбөр олгох боломжгүй, нэхэмжлэгч нь төрийн өмчийн газрыг үнэ төлбөргүй ашиглаж байсан тул гэрээ байгуулж, газар ашигласны төлбөр авч байсан гэжээ.
Шүүх, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй............” гэж заасны дагуу иргэн гэрээ, аль эсхүл хуулиар хүлээсэн эрх, үүргээ зохих ёсоор биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрх үүснэ.
Газар өмчлөх болон эзэмших эрх нь хуульд зааснаар үүсэх бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглодог. Гэтэл нэхэмжлэгч А нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг урьд өмнө өөр хүнээс шилжүүлж авсан гэх боловч тэрээр дээр дурдсан хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шилжүүлж аваагүй, эрх бүхий этгээдийн зүгээс нэхэмжлэгчид уг газрыг эзэмших зөвшөөрөл олгоогүй буюу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй эзэмшиж байсан байна.
Иймд, нэхэмжлэгч А нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж тооцогдохгүй учраас түүнд Газрын тухай хуульд заасан нөхөн олговор олгох үндэслэлгүй, нөхөн олговрыг гагцхүү хууль ёсны эзэмшигчид өгөх журамтай бөгөөд нэхэмжлэгчийн хууль, эсхүл гэрээгээр үүссэн эрх нь зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр үзэх бол ЭНД дарна уу.
Тоймыг бэлтгэсэн:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !