Бүтээлийн нэр
Иргэний эрх зүйн гэрээ байгуулагдахаас өмнө үүсэх үүргийн харилцаа” /civil law: pre contract obligations/
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Гэрээ & Үүргийн эрх зүй
Бүтээлийн товч
Иргэний эрх зүйн харилцаанаас үүсэх үүргийг гэрээний ба гэрээний бус үүрэг гэж хоёр ангилж байна. Гэрээний үүрэг нь талуудын зөвшилцөл, итгэлцэл дээр үндэслэн бий болдог бол, гэрээний бус үүрэг нь хуульд зааснаар бий болдог. Манай улсын иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.
Эрх үүргээ үнэнч, шударгаар хэрэгжүүлэх үүргийн хүрээнд гэрээний бэлтгэл үе шатанд онцгой үүрэг үүсч болохоор хуульд заасан боловч тус үүргийг гэрээнээс үүдэх үүрэг үү эсхүл, хуулиас үүдэх үүрэг үү гэдэг дээр тодорхой хариулт хуулиас харагдахгүй байна. Энэ нь гэрээ байгуулагдахаас өмнө үүсэх үүргийн зөрчил нь гэрээний эрх зүйгээс үүдэх үүргийн зөрчил үү? эсхүл гэм хорын эрх зүйгээс үүдэх үүргийн зөрчил үү? гэдэг дээр онол, практикийн хувьд ихээхэн маргаантай байдлыг үүсгэж байна. Ийнхүү маргаж буйн цаад шалтгаан нь тухайн үүргийн зөрчлийг аль эрх зүйн ангилалд хамааруулахаас шалтгаалан нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэх нотлох үүргийн хуваарилалт болон үүргийн зөрчлөөс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох зэрэг дээр шийдвэрлэх үүргийг гүйцэтгэхтэй холбоотой юм.
Гэрээ байгуулагдахаас өмнө үүсэх үүргийн зөрчлийг нэг мөр ойлгож хэвших нь үүнтэй холбоотойгоор үүсэх маргааныг шийдвэрлэхэд онол, практикийн хувьд ач холбогдолтой. Нөгөөтээгүүр, Монгол Улсад Монгол Улсын Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т заасан гэрээний бэлтгэл үе шатанд үүсэх үүргийн харилцааг шүүхийн шийдвэрүүдэд хэд хэдэн янзаар хэрэглэж байгаа нь тус үүргийн талаарх ойлголт, тайлбар төлөвшөөгүй байгааг илтгэж байна. Тиймээс, тус сэдвийг судалж гэрээний бэлтгэл үе шатанд үүсэх үүргийн агуулга, мөн чанарыг өөрийн хэмжээнд тодруулсны үндсэн дээр үүргийн аль ангилалд хамруулах нь үндэслэлтэй гэдэгт дүгнэлт өгөх, тус сэдвийн судлагдсан байдлыг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор уг сэдвийг сонгон бакалаврын судалгааны ажил бичлээ.

Түлхүүр үг
гэрээний бэлтгэл үе шат, эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчим, гэрээ байгуулах, гэрээ байгуулахаас өмнө үүсэх үүрэг, мэдээлэл өгөх үүрэг, хамгаалах үүрэг, гэрээний тохиролцоог үргэлжлүүлэх үүрэг, гэрээний онцгой үүрэг
Бичигдсэн огноо
2017-05-15
Хуудсын тоо
57
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2017-09-11
Товч мэдээлэл үзсэн
14855
Бүрэн эхээр нь үзсэн
485
Эшлэлийн тоо
123
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Ганхүрэл
“Иргэний эрх зүйн гэрээ байгуулагдахаас өмнө үүсэх үүргийн харилцаа” /civil law: pre contract obligations/” (2017), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/283
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
18 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
2 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !