Бүтээлийн нэр
Захиргааны эрх зүй дэх “хууч хамаарал” буюу прокурорын хяналт
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Зөрчил
Бүтээлийн товч
(1) Зөрчлийн захиргааны актыг (шийтгэх хуудас) гаргах, уг актыг (зөрчлийн хэргийг) болон бусад маргааныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх ажиллагаанд прокурор ямар оролцоотой байх, (2) Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулийн “захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын оролцооны” зохицуулалтуудын талаар авч үзнэ. Ингэхдээ захиргааны (2004 оноос өмнө иргэний) хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын оролцоо, чиг үүргийн талаарх түүхэн үндэслэл, онолын суурь, түүний өөрчлөлтийг хөндөн өгүүлэх замаар захиргааны эрх зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын оролцооны зохистой байр суурийг тодорхойлохыг зорьсон. Эцэст нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар захиргааны байгууллагаас шалган шийдвэрлэж буй зөрчлийн актыг прокурор хянах, улмаар захиргааны хэргийн шүүхэд уг зөрчлийн захиргааны актыг хэлэлцэхтэй холбогдуулан прокурорын оролцоог нэвтрүүлсэн байдал нь Үндсэн хуулиар тодорхойлсон “эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” прокурорын чиг үүргээс хальсан гэсэн дүгнэлтэд хүрсэн. Түүнчлэн, 2017 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн захиргааны хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцох зохицуулалт нь захиргааны эрх зүйн системчлэлд халдсан, Зөвлөлтийн эрх зүйгээс улбаатай прокурорын ерөнхий хяналт гэх “хууч хамаарал”-ыг сэргээх оролдлого болсон тухай дүгнэлтэд хүрсэн болно.

This article seeks an answer for the emerging question of what position does the prosecutor should be employed in the procedure of administrative sanctioning and administrative litigation. Moreover, it challenges the prosecutorial involvement in the administrative litigation provided by the revised Law on the Procuracy of 2017. In doing so the article examines the historical and theoretical roots of the function of procuracy in administrative procedure and court procedure (civil, prior to 2004) in Mongolia. The article concludes that not the recently introduced prosecutorial control in the administrative sanctioning but also the general notion of positioning procuracy as a supervisory subject in the administrative litigation are results of Soviet law path dependence. Ultimately, it suggests abandoning the prosecutorial control approach in administrative law.
Түлхүүр үг
Прокурорын хяналт, прокурорын ерөнхий хяналт, хууч хамаарал, зөрчлийн захиргааны акт.

Procuracy, prosecutor, prosecutorial function, prosecutorial control, administrative sanctioning, administrative control, general supervision, administrative litigation.
Бичигдсэн огноо
2018-04-11
Хуудсын тоо
23
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2018-10-31
Товч мэдээлэл үзсэн
8472
Бүрэн эхээр нь үзсэн
341
Эшлэлийн тоо
55
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Цогт “Захиргааны эрх зүй дэх “хууч хамаарал” буюу прокурорын хяналт” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/387
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх