Бүтээлийн нэр
Газрын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын зарим асуудал: иргэний хууль ба газрын тухай хууль
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Иргэний эрх зүй,
Газрын эрх зүй
Бүтээлийн товч
Газар буюу үл хөдлөх эд хөрөнгөтэй байх явдал нь хүний эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой бусад эрх хэрэгжих, цаашилбал Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчтэй байх эрх бодитой хэрэгжих суурь нөхцөл болно. Газар нь өөрөө аливаа улс үндэстний түүх соёл, аж амьдралын өвөрмөц ахуйгаа авч үлдэх суурь болдгийн хувьд шинжлэх ухааны олон салбар энэхүү ухагдахууныг өөр өөрийн өнцгөөс судлан хөгжүүлж байна. Эрх зүйн шинжлэх ухааны хувьд газар нь нийтийн болон хувийн эрх зүйн аль ч салбарын судлагдахуун болдог.
Манай улсын хувьд эрх зүйн энэ хоёр салбар газрын харилцааг зохицуулахдаа өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй байх чанар алдагдсанаас газрын эрх зүйн үндсэн эх сурвалж болох Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газартай холбоотой бусад багц хуулиуд болох Усны тухай, Ойн тухай зэрэг хуулиуд, тэдгээрт нийцэн батлагдах ёстой дүрэм журмын нэгдсэн байдал алдагджээ. Энэ нь иргэний өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулах, цаашилбал хот төлөвлөлт, хөдөө, орон нутгийн хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлөх болжээ.
Судалгааны ажил нь оршил, зургаан бүлэг, дүгнэлт, ном зүй хэсгүүдээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт төрийн болон орон нутгийн байгууллагуудын газрын талаарх эд хөрөнгийн эрхийн асуудлыг хөндөхийг зорьсон бол хоёрдугаар бүлэгт Монгол улсын Иргэний хуулийн эдийн баялгийн эрхийн хэсэгт хамаарах газрын эрхийн зохицуулалтыг авч үзлээ. Түүнчлэн гуравдугаар бүлэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн зохицуулалтыг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хууль, Газрын тухай хууль дахь газрын талаарх гэрээний эрх зүйн зохицуулалттай уялдуулан авч үзсэн болно. Судалгааны ажлын дөрөвдүгээр бүлгээр Европын зарим орну үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг, тавдугаар бүлгээр нийтлэг эрх зүйн бүлийн орнуудын үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн эрх тэдгээрийн төрөл, онцлогийг тодорхой төвшинд судлахыг зорив. Сүүлчийн бүлэг болох зургадугаар бүлэгт газрын бүртгэлийн асуудлыг хөндөж, улмаар дүгнэлт хэсэгт тус судалгааны дүнд Монгол Улсын газрын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход хувь нэмэр болох суурь, үзэл баримтлалын шинжтэй саналыг иргэний эрх зүй, тэр дундаа эдийн баялгийн эрхийн үүднээс дэвшүүлсэн болно.

Түлхүүр үг
үл хөдлөх эд хөрөнгө, газар, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, узурфрукт, сервитут, эзэмшил, хязгаарлагдмал эрх, газрын түрээс,
Бичигдсэн огноо
2018-04-12
Хуудсын тоо
77
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2019-04-25
Товч мэдээлэл үзсэн
6493
Бүрэн эхээр нь үзсэн
228
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа
“Газрын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын зарим асуудал: иргэний хууль ба газрын тухай хууль” (2018), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/509
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
11 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !