Бүтээлийн нэр
Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг үндсэн хуулиар тодорхойлсны ач холбогдол юу вэ?
Хэлбэр
Нийтлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулиа батлахдаа Дөчин есдүгээр зүйлийн 3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана” мөн зүйлийн 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ”, 5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” хэмээн “Шүүхийн зөвлөл”-ийн эрх зүйн байдлыг тусгасан.
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” хэмээн өөрчлөн найруулсан. Энэхүү нийтлэлээр Үндсэн хуульд оруулсан уг нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг тодорхойлохыг зорьсон.
Уг нийтлэл нь УИХ-ын Тамгын газраас зарласан “Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол” сэдэвт нийтлэлийн уралдаанд тусгай байрт шалгарсан.
Түлхүүр үг
Шүүхийн ерөнхийн зөвлөл, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 13 шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн холимог бүрэлдэхүүн
Бичигдсэн огноо
2019-01-10
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-01-14
Товч мэдээлэл үзсэн
4533
Бүрэн эхээр нь үзсэн
74
Эшлэлийн тоо
12
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг үндсэн хуулиар тодорхойлсны ач холбогдол юу вэ?” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/656
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Хамгийн анх Франц болон Итали улсуудад ардчилсан бус дэглэмийг халсны дараа шүүхийн удирдлагыг партизан улс төрчдөөс чөлөөлөхийн тулд шүүхийн зөвлөлийг байгуулж байжээ.

2. 1992 онд Үндсэн хуулийн төслийн энэ хэсгийг хэлэлцэж байх үед “Шүүхийн ерөнхий зөвлөл бол зөвхөн Дээд шүүхийн аж ахуй, санхүү хариуцах үүднээс ... бол ийм  жижиг юм оруулж маргахын хэрэггүй” (397-р тойргийн депутат), “Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулна гэдэг чинь шүүхүүдийн нэгтгэсэн бас нэг шүүх гарч ирэх нь ээ” (80-р тойргийн депутат)гэх зэрэг санал гарч байжээ. Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” УБ., 2017 он, 269 дэх тал.

3. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 1993-2002 онд 12 гишүүний бүрэлдэхүүнтэй, 2002-2013 онд 14 гишүүний бүрэлдэхүүнтэй, тэдгээр нь бүгд орон тооны бус байсан бол, 2013 оноос хойш орон тооны 5 гишүүнтэй, тэдгээрийг анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголын хуульчдын холбоо гэсэн таван газраас нэр дэвшүүлж Ерөнхийлөгч, даргыг нь гишүүдийнх нь санал болгосноор мөн адил Ерөнхийлөгч томилдог зохицуулалт одоогийн байдлаар үйлчилж байна.

4. Улсын Их Хурлын 2012оны намрын ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл

5. Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл

6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Монголын Хуульчдын холбоонд хаягласан 2014оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/92 тоот албан бичиг.

7. Эдгээр 13 шүүгч нь шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон нэр дэвшигч бус, харин бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан шүүгч нар байсан.

8. О.Мөнхсайхан  нар  “Монгол  Улс  дахь  Шүүхийн  захиргааны  загвар:  Тулгамдсан  асуудал шийдвэрлэх арга зам” Нээлттэй Нийгэм Форум, УБ., 2015 он, 25 дахь тал.

9. Ж.Хунан, П.Баттулга, М.Мөнхжаргал “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо” Нээллтэй Нийгэм Форум, УБ., 2015 он, 34 дэх тал.

10. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://judge.mn/home/view/?id=119сүүлд 2020.01.10-нд хандсан.

11. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. https://www.mglbar.mn/news/1411 сүүлд 2020.01.10-нд хандсан.

12. Шүүхийн захиргааны тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгох  журмыг  нарийвчлан  зохицуулаагүйгээс  болж  2013  онд  анхан  болон  давж  заалдах шатны  шүүхийн  шүүгчид  Улаанбаатар  хотод  нэг  дор  цугларч  Шүүхийн  ерөнхий  зөвлөлийн  гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох ажиллагааг явуулсан байдаг бол 2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  2016  оны  4  дүгээр  сарын  29-ний  өдөр  24  дүгээр  тогтоолоор  “Шүүхийн  ерөнхий зөвлөлийн болон Ёс зүн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг баталж уг журмын  дагуу  анхан  болон  давж  заалдах  шатны  шүүхүүд  шүүх  тус  бүр  дээрээ  шүүгчдийн зөвлөгөөнөө хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох ажиллагааг явуулсан байдаг.