Бүтээлийн нэр
Сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хууль зүйн асуудал
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Гэм хорын эрх зүй
Бүтээлийн товч
Манай улсын хувьд сэтгэл санааны хямрал буюу дистресс хэмээх ойлголт нь шинэ ойлголт юм. Энэ үүднээс бусдын учруулсан эдийн болон эдийн бус хохирлын улмаас бий болсон сэтгэл санааны хохирлыг бие даан нэхэмжлэх, мөнгөн хэлбэрээр хохирлоо нөхөн гаргуулах эрхээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал гарч байна. Энэхүү судалгаагаар сэтгэл санааны хохирол хэмээх ойлголтыг сэтгэл зүй судлал болон сэтгэц, эмгэг судлалын үүднээс нарийвчлан судалж, тодорхойлохыг оролдсон бөгөөд сэтгэл санааны хямрал буюу дистресс гэдэг нь бусдын хууль бус үйлдлийн үр дүнд үүсэх сэтгэл санааны, оюуны зовлон, шаналалыг хэлэх бөгөөд үүнд уй гашуу, сэтгэл гонсойх, уур уцаар, бахархал үгүй болох, ичих, олон нийтийн доромжлол, цөхрөл зэрэг хамаарах ба дээрх хямрал нь сэтгэл санааны хохирол болно. Сэтгэл санааны хямрал нь биеийн гэмтлийн адил сэтгэл санаа, оюуныг гэмтээж, цаашид үргэлжлэх байдлаар биед ч хохирол учруулах боломжтой юм. Иймээс сэтгэл санааны хохирлыг гэм хорын эрх зүйд ойлгогдох биеийн гэмтлийн зовлон, шаналал, өвдөлтөөс тусад нь салган сэтгэл санааны хохирол болгон судалж, хохирлыг нөхөн гаргуулж байна.
Сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулахад манай улсын хувьд хэд хэдэн асуудал үүсч байна гэж дүгнэж байна. (1) Сэтгэл санааны хохирол хэмээх ойлголтод бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамруулсан бөгөөд бусдын учруулсан эдийн хохирлын улмаас учирсан сэтгэл санааны хямралыг нөхөн гаргуулахаар хуульд тусгаагүй, (2) Иргэний хуулийн 230.2 дах зохицуулалт нь хэдийгээр сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулах боломжийг хуульд заасан боловч хязгаарлалт тогтоож өгсөн, (3) ИХ-ийн 511 дэх зохицуулалтад эдийн хохирлын улмаас бий болох сэтгэл санааны хохирлыг бусдаас шаардах эрхийг тусгаж өгөөгүй зэрэг болно. Дээрх нөхцөл байдлаас үүдэн иргэн эдийн хохирлоос гадна сэтгэл санааны хохирлоо нөхөн гаргуулах эрх нь хязгаарлагдаж байна.

Түлхүүр үг
Сэтгэл санааны хохирол, Сэтгэл санааны хямрал буюу дистресс, Эдийн бус гэм хор, Материллаг болон материаллаг бус хохирол, emotional distress, emotional harm, mental or emotional injury, эдийн хохирлоос үүдэлтэй сэтгэл санааны хохирол, сэтгэл судлал, гэм хорын эрх зүй
Бичигдсэн огноо
2020-01-09
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-01-14
Товч мэдээлэл үзсэн
8086
Бүрэн эхээр нь үзсэн
405
Эшлэлийн тоо
44
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Түвшинтөгс
“Сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хууль зүйн асуудал” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/660
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
19 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
2 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !