Бүтээлийн нэр
Нутгийн өөрөө удирдах байгууллагын хараат бус, бие даан шийдвэр гаргах эрхийг үндсэн хуулиар хамгаалах нь
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Монгол улс 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулиа баталж, зах зээлийн нийгэмд хөл тавьсан ба анх удаа нутгийн өөрөө удирдах ёсыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх үндэс суурийг тавьсан. Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлснээрээ хэт төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх гэх мэт олон давуу талтай бөгөөд уг ойлголт нь Монгол улсын үндсэн хуулийн 57-63 дугаар зүйлүүдэд тусгалаа олсон байдаг. Цаашлаад, 2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсийг улам бэхжүүлсэн байна.
Түүнчлэн тус нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн “бие дааж” гэх үгийг хасах саналыг оруулсан байсан нь нутгийн өөрөө удирдах ёсыг нэг мөр үгүй хийх хэмжээний аюултай байсан боловч тус санал дэмжигдээгүй буюу нутгийн өөрөө удирдах ёс цаашид ч бас улам бат бэх болоход чухал нөлөө үзүүлсэн үйл явдал болсон гэж харж байна.
Ийнхүү нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрийн эрх хэмжээний хүрээнд бие даан шийдвэр гаргах эрхтэй гэж үндсэн хуулинд тусгагдсан хэдий ч Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулинд “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах” эрхтэй байхаар хуульчилсан. Ингэхдээ ердийн хуулиар тусгайлан эрх олгосон байхыг шаардаж, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хэт явцуу хүрээнд тайлбарласан хэрэг бөгөөд үндсэн хуулиар хамгаалсан нутгийн өөрөө удирдах ёсыг хязгаарлаж байна.
Харин Япон улсын хувьд заавал ердийн хуулинд тусгайлан заахыг шаардахгүйгээр, ердийн хуулийн хүрээ хязгаар нь үндсэн хуулийн хүрээ хязгаараар тодорхойлогдоно гэж үзэж, үндсэн эрх болон зарчмуудыг илүү өргөн хүрээгээр тайлбарлаж, үндсэн хуулийн хамгаалалтыг хэрэгжүүлж байна.
Иймээс тус илтгэлийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан шийдвэрлэх эрх хэмжээг ердийн хуулиар бус Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн хязгаарлах хэрэгтэй гэж үзлээ.
Бүтээлийн хувьд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар , ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан (2020)-д "оюутан"-ы салбарт ДЭД байр эзэлсэн бүтээл болно.
Түлхүүр үг
Нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан, хараат бус, захиргааны хэм хэмжээний акт, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас захиргааны хэм хэмжээний акт батлах, бие даан гаргасан хэм хэмжээний акт
Бичигдсэн огноо
2019-12-31
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-01-25
Товч мэдээлэл үзсэн
5585
Бүрэн эхээр нь үзсэн
331
Эшлэлийн тоо
23
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Лхагважаргал
Х.Норовсүрэн
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын хараат бус, бие даан шийдвэр гаргах эрхийг үндсэн хуулиар хамгаалах нь” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/681
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !