Бүтээлийн нэр
Хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалтын орчин /гарын авлага/
Зохиогч
Хэлбэр
Гарын авлага & Аргачлал
Салбар
Арилжаа & Бизнесийн эрх зүй,
Үнэт цаас & Хөрөнгийн зах зээл
Бүтээлийн товч
Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан Хөрөнгө оруулалтын менежментийн компани /ХОМК/ нь Хөрөнгө оруулалтын санг /ХОС/ үүсгэн байгуулах эрхтэй байхаар хууль, Санхүүгийн зохицуулах хорооны /СЗХ/ журмаар шаарддаг.
Энэхүү гарын авлагаар ХОС-г хэрхэн үүсгэн байгуулах, ХОС-тай холбоотой нэр томъёог хуульд хэрхэн тайлбарласан талаар, ХОМК-н удирдлагад тавигддах шаардлага, ХОС-н үйл ажиллагаанд мөрдөгдөж буй эрх зүйн орчин, ХОС-г хэрхэн үүсгэн байгуулах талаарх ерөнхий ойлголтыг багцлан хүргэхээр зорьлоо.
ХОС-н тухай:
ХОС нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах, сангийн хөрөнгийг үр ашигтайгаар өсгөн нэмэгдүүлэх зорилготой байна. ХОС нь СЗХ-оос тогтоосон журмын дагуу нэгж эрх гаргаж болно. ХОС нь үйл ажиллагаа эрхлэх төрлөөсөө хамаарч хуулийн этгээдийн эрхтэй, эсхүл хуулиар зөвшөөрсөн бусад хэлбэртэй байж болох бөгөөд хөрөнгө оруулалтын сангийн хуулийн этгээдийн эрхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
ХОС нь СЗХ-оос тогтоосон журмын дагуу нэгж эрх гаргаж болно. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө нягтлан бодох бүртгэлийн хувьд түүний үүсгэн байгуулагчдын хөрөнгөөс тусгаарлагдсан байх бөгөөд сангийн хөрөнгийг кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад, эсхүл эрх бүхий банканд нээсэн тусгай дансанд хадгалуулна. Хөрөнгө оруулалтын сан нь үнэт цаасаа бусдад худалдахаар байнга санал болгож, эрэлтийн хэмжээгээр гаргадаг бөгөөд үнэт цаасаа эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг буюу нээлттэй, үүсгэн байгуулагчаас тогтоосон хөрөнгийн хэмжээнд багтаан нийтэд санал болгох хэлбэрээр үнэт цаас гаргаж, зах зээлийн үнээр худалддаг, өөрийн гаргасан үнэт цаасыг эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй буюу хаалттай, болон СЗХ-оос зөвшөөрсөн бусад төрөлтэй байна.
Хөрөнгө оруулалтын сан энэ хуулийн 38.6 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны онцлогтой холбогдох энэ хуульд зааснаас бусад харилцааг хууль болон СЗХ-оос тогтоосон журмаар зохицуулна. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг хөрөнгө итгэмжлэх гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтын менежментийн компани эрхлэх бөгөөд уг компани нь СЗХ-оос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд байна. Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь үйлчилгээний зардлын төлбөр, гүйцэтгэлийн урамшууллаас бусад төлбөр, хураамжийг сангийн хөрөнгөөс гаргахыг хориглоно.

Түлхүүр үг
Хөрөнгө оруулалтын сан, Хөрөнгө оруулалтын менежментийн компани, ETF, Үнэт цаасны зах зээл
Бичигдсэн огноо
2020-02-18
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-02-19
Товч мэдээлэл үзсэн
9975
Бүрэн эхээр нь үзсэн
574
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Ган-Эрдэнэ
“Хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалтын орчин /гарын авлага/” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/686
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
4 days ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Нэг хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нас барсан нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй
2025-05-12
-
Хууль үйлчлэх үед ажиллаж байсан алба хаагч урамшуулал авах эрхтэй
2025-05-10
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Жаргалын Дөлгөөн
2025-05-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Нурболат Алтынбек
2025-05-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !