Бүтээлийн нэр
Өсвөр насны охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал: баримтын судалгаа
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүл мэнд & Спортын эрх зүй
Бүтээлийн товч
СУДАЛГААНЫ ТУХАЙД
Манай улсад 1990 оноос хойш олон улсын баримт бичиг, стандарт зарчмуудад нийцүүлсэн эрх зүйн тогтолцооны эрчимтэй шинэтгэл явагдсаар байгаа бөгөөд мөн энэ хүрээнд хүн ам, эрүүл мэнд, нийгмийн асуудал чухал байр суурь эзэлж байна.
Сүүлийн жилүүдэд УИХ-аас хүн амын хөгжил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхтэй холбоотой хэд хэдэн үндэсний хөтөлбөр, хууль тогтоомж батлагдан хэрэгжиж байна. Гэвч хүн амын зарим бүлгийг онцолсон хөтөлбөрүүд дутагдалтай хэвээр байна. Тухайлбал, энэхүү судалгааг хийх явцад охидын эрхийн асуудлыг тэдний онцлогт тохируулж авч үзсэн баримт материал туйлын хомс байгаа төдийгүй эмэгтэйчүүд эсвэл хүүхдийн эрхэд хамаатуулан хэтэрхий ерөнхий авч үзсэн, улмаар үндэсний хэмжээний судалгаа шинжилгээ хийгдээгүй байгаа зэргээс үзэхэд тэдний асуудал “орхигдсон бүлгийн асуудал” гэж тодорхойлохоос өөр аргагүйд хүрч байна.
Охидын эрхийн асуудлаар хийсэн энэхүү баримтын судалгааны тайландаа охидын эрхийн асуудал Олон улсын баримт бичгүүдэд хэрхэн туссан, хэрхэн хэрэгжиж байгааг товч танилцуулан Олон улсын гэрээний хороодоос Монгол улсад өгсөн зөвлөмжид тулгуурлан үндэсний эрх зүйн баримт бичгүүдэд хэрхэн туссан, хэрхэн хэрэгжиж байгааг баримт материалуудад түшиглэн харьцуулах замаар анализын арга зүйг ашиглан дүн шинжилгээ хийхийг эрмэлзлээ. Чингэхдээ охидын эрхийн асуудлыг НҮЭМ-ийн хүрээнд хүний эрх, хүн ам зүй, жендэртэй уялдуулан холбон авч үзэж 50 орчим ОУ-ын болон зарим орнуудын туршлага, мөн үндэсний бодлого, хууль, баримт судалгааны тайлангуудыг шүүж бичсэн болно.
Судалгаандаа охидын эрхийн асуудлыг эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлаас тусад нь салгаж “онцгой хүн” талаас харж шүүн тунгаалт хийсэн ба үйл явц, хяналтын механизм, санхүүжилт зэрэг хэрэгжилтийг тодорхойлох өргөн хүрээний шинжилгээ хийгдээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Судалгаа:
• Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд (ББНҮЭМ)-тэй холбоотой ОУ-ын стандартууд,
• Охидын эрхийн асуудлаарх өнөөгийн нөхцөл байдлыг ОУ-ын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга туршлагууд,
• Охидод хамаарах үндэсний хууль тогтоомжууд зэрэгт харьцуулсан ерөнхий үнэлгээ өгч зарим нэг санал дэвшүүлэх зэргээр товчхон тодорхойлох боломжтой байлаа.
Судалгаа, дүн шинжилгээ хийх явцад охидын эрхийн асуудлаар үндэсний хэмжээний социологийн дэлгэрэнгүй судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдлаа.
Цаашид охидод ээлтэй нийгмийг бий болгоход төрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, охидтой ажилладаг талууд түүний дотор боловсролын байгууллага, эцэг, эх, бусад гэр бүлийн гишүүд, эмч нар, олон нийт болон охидын өөрсдийнх нь мэдлэгийг дээшлүүлж хандлага, дадлыг өөрчлөхийн тулд олон улсын зарчим, стандартад нийцүүлэн эрх зүйн орчинг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага зүй ёсоор ирснийг судалгаа харуулж байна.

Түлхүүр үг
хүн амын хөгжил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, охидын эрхийн асуудал,
Бичигдсэн огноо
2018-10-27
Хуудсын тоо
67
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-08-12
Товч мэдээлэл үзсэн
5052
Бүрэн эхээр нь үзсэн
102
Эшлэлийн тоо
111
Санал болгож буй эшлэлийн загвар
Хүний эрхийн Үндэсний комисс
“Өсвөр насны охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал: баримтын судалгаа” (2018), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/756
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !