Бүтээлийн нэр
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг мөрдөн шалгахад прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй,
Зөрчил
Бүтээлийн товч
Удиртгал
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “ ..., гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй” гэж тус тус заасан. Энэхүү үндсэн эрхийг баталгаажуулж 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйл болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг, зөрчил хэмээн нэмэлт оруулсан. Мөн 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар бие даасан гэмт хэрэг, зөрчил гэж тодорхойлсноос гадна зарим гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон оруулсан.
Гэр бүл гэж иргэний эрх зүйн бүрэн чадамжтай буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар бий болсон эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно. Гэр бүлийн гишүүн гэдэгт эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хамааруулдаг. Гэр бүлийн гишүүд нь тэгш эрх эдлэхээс гадна бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх зэрэг ёс суртахууны үүрэг хүлээхээс гадна тэжээн тэтгэх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх зэрэг хуульд заасан үүрэг хүлээдэг. Хэрэв ямар нэгэн хүчирхийлэл үйлдвэл Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг. Энэ нь төр иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалж, гэр бүлийн ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.
Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх асуудлыг ялган зааглаж, зөв томъёолж чадаагүйгээс болж мөрдөгч, прокурор, шүүх хуулийн агуулгыг янз бүрээр тайлбарлаж шийдвэр гаргахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн зүйлчлэлд тодорхойгүй байдал үүсэн хуулийн хийдэлд орсон. Тухайлбал, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулинд гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүний шинж ялгамжгүй болсон, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд заасан гипотез, диспозицийг Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулинд өөрөөр тусгасан зэрэг асуудлууд байсаар байна. Монгол Улсын шүүн таслах ажиллагааны тайлангаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 2017 онд 59 гэмт хэрэг, 2018 онд 115 гэмт хэрэг, 2019 онд 210 гэмт хэрэг тус тус анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Харин зөрчлийн хэргийн хувьд 2018 онд 4239 хэрэг, 2019 онд 7134 хэрэг тус тус анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг гэхээс илүү зөрчил болж шийдвэрлэгдсэн байна. Мөн тус тайлангаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэй хүн, ялангуяа эхнэр, хамтран амьдрагч нар өртөж байгаа нь эмэгтэй хүний байгалиас заяасан бие махбодийн онцлог, жам ёсны эрхийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй, хүндэтгэхгүй байна вэ? гэдэг асуулт байсаар байна. Дээрх мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хэрхэн хяналт тавьж, нэг талаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох, нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг яаж хангах асуудал урган гарч байна.
Иймд хөндлөнгийн судлаачийн байр сууриас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, түүний онцлог, одоогийн хуулийн зохицуулалтын эерэг болон сөрөг тал, үр нөлөө, шалтгаан зэргийг тодорхойлж, бусад улс орны эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах, цаашид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг мөрдөн шалгахад прокурорын хяналтыг сайжруулах талаар санал, дүгнэлт гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Түлхүүр үг
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт прокурор хяналт тавих нь, Гэр бүлийн хүчирхийллийн талаар гадаад улс орнуудын онцлог, туршлага
Бичигдсэн огноо
2020-09-07
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-09-24
Товч мэдээлэл үзсэн
6927
Бүрэн эхээр нь үзсэн
452
Эшлэлийн тоо
28
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Батмөнх
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг мөрдөн шалгахад прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/785
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !