Бүтээлийн нэр
Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт
Зохиогч
Тэмдэглэл
Хэвлэн нийтлэгч: Нээлттэй Нийгэм Форум. Судалгааны баг: Ж.Бариаширсүрэн, Ж.Ариунцэцэг, Б.Доржпагма
Хэлбэр
Судалгааны тойм & Тойм судалгаа
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Шүүхийн тухай хууль, Шүүх байгуулах тухай шинэ хууль батлагдаж шүүхийн шинэ тогтолцоонд шилжсэнээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл байсан Төв аймгийн 27 сум шүүхийн харьяаллын хувьд 5 тасарсан байдаг. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн шүүхийн тойргийн тогтолцооны давуу болон сул талыг Төв аймгийн жишээн дээр зардал-үр өгөөжийн харьцааг тооцоолох замаар харуулахыг зорилоо.
2013 оны Шүүхийн тухай хууль нь шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх, ил тод, нээлттэй байх зарчмыг баталгаажуулах, шүүхийн дотоод хараат байдлыг бууруулах зохицуулалтыг багтааснаас гадна шүүхийн бие даасан байдлыг хангах эдийн засаг, улс төр, эрх зүй, аюулгүй байдал, зохион байгуулалтын чиглэлийн цогц баталгааг тусгаснаараа онцлог болсон. Уг хуулийн хүрээнд хяналтын шатныхаас бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан. Үүний үр дүнд Монгол Улсад давж заалдах шатны 21, анхан шатны 57 шүүх шинэчлэгдэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Шүүхийн тогтолцоонд өөрчлөлт орж, шүүгч хэрэг маргааныг дагнан шийдвэрлэх болсноор шүүгчийн ажлын ачаалал буурч, тодорхой чиглэлээр мэргэших, хэргийн ма териалтай бүрэн танилцаж, оновчтой шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн. Үр дүнд нь шүүхийн үйлчилгээ хурдан, шуурхай болж, шийдвэрийн чанар сайжрах боломжтой болж байна. Үүний зэрэгцээ шинэчлэн байгуулагдсан шүүхүүд бие даасан, төвлөрсөн төсөвтэй болж түүнийгээ захиран зарцуулах эрх эдэлдэг болсон. Гэсэн хэдий ч Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш багагүй маргаан дагуулж, шүүмжлэлд өртсөөр байна.
Төв аймгийн 10 сум өөр аймгийн шүүхэд харьяалагдах болсноор тус шүүхийн төсөв 50 гаруй хувиар багассан. Тухайн шүүхийн 2012-2015 оны төсвийн мэдээллийг харахад бензин шатахуун, томилол-тын зардал хоёр дахин багассанаас шүүх нүүдэллэн шүүх хуралдаан зохион байгуулах, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах /нээлттэй шүүх хуралдаан зохион байгуулах зэрэг/ ажлыг явуулах боломж хязгаарлагдсан, мөн шуудангийн зардал багассанаар давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлэхдээ тодорхой хугацаанд багцлан илгээдэг болсон нь хэрэг маргааныг хурдан шуурхай шийдвэрлэхэд саад тотгор үүсгэж байна.

Түлхүүр үг
шүүхийн тогтолцоо, төв аймаг, шүүхийн тухай хууль, засаг захиргаа, нутаг дэвсгэр, шуурхай байдал, шүүгчийн ачаалал
Бичигдсэн огноо
2015-12-25
Хуудсын тоо
2
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-10-07
Товч мэдээлэл үзсэн
4759
Бүрэн эхээр нь үзсэн
115
Эшлэлийн тоо
2
Санал болгож буй эшлэлийн загвар
Нээлттэй Нийгэм Форум
“Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт” (2015), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/792
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !