Бүтээлийн нэр
Шүүгчийн хараат бус байдлын баталгаа, хэрэгжилт
Зохиогч
Тэмдэглэл
Энэ судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр судлаач П.Цэцгээ гүйцэтгэсэн болно. Судалгааг бүрэн эхээр нь ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Судалгааны тойм & Тойм судалгаа
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсад шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүгчийн хараат бус байдлын баталгааны хэрэгжилтийг хангах зорилгоор шүүгчийн цалинг нэмэг дүүлэх, орон сууцны тэтгэ-лэг олгох, шүүх, шүүгчийн аюул-гүй байдлыг хангах, хамгаалах, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, холбогдох журмуудыг баталж мөрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Шүүхийн хараат бус байдлын баталгааны хэрэгжилтийг үнэлэх шүүгч, хуульч, иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад шүүхийн шинэтгэлийн үр дүнд шүүгчийн хараат бус байдлын баталгаа, түүний хэрэгжилтийн түвшин сайжирсан гэсэн эерэг хандлага гарсан, шүүх, шүүгчид итгэх олон нийтийн итгэл нэмэгдсэн гэж үзэхээр байна.
Гэхдээ хараат бус байдлын баталгааг хангах талаар өнөөгийн хүрсэн түвшинг бэхжүүлэх шаард лага байсаар байгааг судал-гаанд оролцогчдын 66.8 хувь нь хууль, эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, 41.2 хувь нь шүүхийн байгууллага, шүүгчийг улс төрөөс хараат бусаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, 34.2 хувь нь шүүгч хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэж үзсэнээс харж болно.
Олон улсын хэмжээнд шүүгчийн хараат бус байдлыг “... шүүгч аливаа дарамт, нөлөөллөөс ангид, зөвхөн баримт нотолгоо, хуульд тулгуурласан шийдвэр гаргах эрх чөлөөгөөр хангагдсан байхыг хэлнэ” хэмээн ерөнхий байдлаар тодорхойлсон бөгөөд хараат бус байдлыг “шүүх институцийн” болон “хувь шүүгчийн” хэмээн ялгаж үзсэн байдаг. Тухайлбал, шүүгчийн шийдвэрийн хараат бус байдал гэж шүүгч тухайн хэрэгт холбогдох шийдвэрийг хувийн, эдийн засгийн, улс төрийн зэрэг хөндлөнгийн аливаа нөлөөлөл, үр дагавраас эмээлгүй, хуулийн дагуу, баримт нотолгоонд тулгуурлан гаргах эрх чөлөөг, харин шүүхийн институцийн хараат бус байдал гэж шүүх өөрийн засаглалын бүтэц, хуулиар тогтоосон процедурын дагуу бие дааж үйл ажиллагаа явуулахыг хэлнэ гэжээ. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал нь хуулийн засаглалын суурь нөхцөл юм.
Түлхүүр үг
шүүгчийн хараат бус байдал, хараат бус байдлын хэрэгжилт, дарамт, шүүхийн институци
Бичигдсэн огноо
2015-12-25
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-10-07
Товч мэдээлэл үзсэн
4067
Бүрэн эхээр нь үзсэн
124
Эшлэлийн тоо
5
Санал болгож буй эшлэлийн загвар
Нээлттэй Нийгэм Форум
“Шүүгчийн хараат бус байдлын баталгаа, хэрэгжилт” (2015), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/793
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !