Бүтээлийн нэр
Эрүүгийн хууль дахь шударга ёсны зарчмын хэрэгжилт (эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 болон 12.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан зарим гэмт хэргийн жишээ дээр)
Зохиогч
Жаргалсайханы Батмөнх
Дугаржавын Ренчиндорж
Ж.Эрдэнэбулган, Э.Цэлмэг
Тэмдэглэл
Уг судалгааг Нээлттэй Нийгэм Форумын судалгааны тэтгэлгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн бөгөөд уг судалгаагаар боловсруулсан санал, зөвлөмж нь гагцхүү судалгааны үр дүн, судлаачдын итгэл үнэмшилд тулгуурласан болно.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
2015 онд Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж батлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэг буюу Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 12.1 дүгээр зүйл (Хүчиндэх)-ийн 2 дахь хэсгийн 2.7 болон 12.3 дугаар зүйл (Бэлгийн мөлжлөг)-ийн 2 дахь хэсгийн 2.2-т “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэсэн заалтыг оруулж баталсан. Энэ нь (1) хүчиндэх болон (2) бэлгийн мөлжлөг гэсэн хоёр гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн бөгөөд хүнийг өмнө нь үйлдсэн гэмт хэргийн төлөө дахин хариуцлага хүлээлгэхээр хуульчилсныг харуулж байна. Дээрх хоёр гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэж тусгасан нь хуулийн үзэл баримтлал, нэр томьёо, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмаас гажжээ. Үүний улмаас хүн нийгэмд онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай этгээд, урьд нь ял шийтгүүлсэн этгээд, хүчиндэгч гэх мэтээр дахин дуудагдах, хүний өмнө нь үйлдсэн гэмт хэргийн үр дагавраар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж, эрх зүйн байдлыг дордуулж байна. Энэ нь Эрүүгийн хуульд тусгалаа олсон ne bis in idem-ын агуулгатай зөрчилдөхөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайлсан аль ч гэмт хэргийн хувьд ne bis in idem зарчим ялгамжгүйгээр үйлчлэх ёстой билээ. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд тусгагдсан зарчим зарим төрлийн гэмт хэрэгт үйлчилдэггүй буюу ялгаатай байж болохгүй юм.
Практик судалгаанаас үзэхэд, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргээр одоогийн байдлаар 9 хүн ял шийтгэгджээ. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн хувьд эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим бүрэн агуулгаараа хэрэгжээгүй болохыг илтгэж байна.
Иймд хөндлөнгийн судлаачдын байр сууриас эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулга, бусад улсын туршлага, чиг хандлага, эрүүгийн хуульд тусгагдсан байдал, үр дагавар, практик хэрэгжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгагдсан дээрх хоёр гэмт хэргийн жишээн дээр харьцуулан судалж, энэ талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхэд судалгааны санал, дүгнэлт гаргахыг зорилоо.
Практик судалгаанаас үзэхэд, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргээр одоогийн байдлаар 9 хүн ял шийтгэгджээ. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн хувьд эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим бүрэн агуулгаараа хэрэгжээгүй болохыг илтгэж байна.
Иймд хөндлөнгийн судлаачдын байр сууриас эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулга, бусад улсын туршлага, чиг хандлага, эрүүгийн хуульд тусгагдсан байдал, үр дагавар, практик хэрэгжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгагдсан дээрх хоёр гэмт хэргийн жишээн дээр харьцуулан судалж, энэ талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхэд судалгааны санал, дүгнэлт гаргахыг зорилоо.
Түлхүүр үг
шударга ёс, Эрүүгийн хууль дах шударга ёсны зарчим, ne bis in idem, нэг гэмт хэрэгт нэг л удаа ял шийтгүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Гадаад улс орны шударга ёсны зарчим (ne bis in idem)-ын хэрэгжилт, онцлог, туршлага
Бичигдсэн огноо
2020-04-12
Хуудсын тоо
44
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-10-27
Товч мэдээлэл үзсэн
4379
Бүрэн эхээр нь үзсэн
225
Эшлэлийн тоо
49
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Батмөнх
Д.Ренчиндорж
Ж.Эрдэнэбулган, Э.Цэлмэг
“Эрүүгийн хууль дахь шударга ёсны зарчмын хэрэгжилт (эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 болон 12.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан зарим гэмт хэргийн жишээ дээр)” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/808
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
8 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !