Бүтээлийн нэр
Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрх ба сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Өмчийн эрх зүй
Бүтээлийн товч
Сүүлийн жилүүдэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн чадвар, холбооны гишүүд буюу өмчлөгчийн хариуцлагын талаарх маргаан шүүхийн практикт харьцангуй өсөх хандлагатай байх ба эдгээр болон бусад асуудлаар Улсын Дээд шүүх 2008 онд тайлбар, 2011 онд зөвлөмж гаргаж байжээ. Тус судалгааны ажлын хүрээнд шүүхийн практикт болон хууль хэрэглээний асуудлаар үүсэх болсон, үүсэх хандлагатай маргаантай хоёр чухал харилцааг хөндөхийг зорьсон нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн чадвар ба чадамж, сууц өмчлөгчдийн газрын эрх буюу орон сууц өмчлөх эрхийн хууль зүйн агуулга, мөн чанарын талаарх асуудлууд юм.
Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны эрх зүйн чадвар, чадамжийн асуудал нь шүүхэд нэхэмжлэгч, эсхүл хариуцагч байх, шүүхийн мэтгэлцээний явцад тайлбар гаргах төдий асуудал биш бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч байснаараа түүнээс үүдэн гарах хариуцлагын асуудал хамгийн чухал. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн үүднээс аливаа хуулийн этгээдийн эрх зүйн чадвар, чадамж нь түүний оролцсон салбар эрх зүйн харилцаанаас хамаарах бус түүнээс үүдэх үр дагаврыг хариуцах эсэх тухай асуудалд илүүтэй ач холбогдолтой байдаг. Гэтэл эрх зүйн хувьд тодорхойгүй үлдээж, түр аргацаасан байдлаар оршиж байгаа СӨХ-ны эрх зүйн чадвар, тэдгээр нь үйлдлээсээ үүдэн гарах үр дагавраа хэрхэн хариуцах асуудлыг бидний нүднээс далдалж байгаа “хальс” өдөр ирэх тусам нимгэрсээр “хагарах” нь өнөө маргаашийн л хэрэг болжээ.
Сууц өмчлөгчдийн өмчийн эрх нь эдийн баялгийн эрх зүйн үүднээс өмчлөх эрхийн нэгэн өвөрмөц хэлбэр юм. Өмчлөх эрх нь уг эрхийг нэг, эсхүл хэд хэдэн этгээд хэрэгжүүлж байгаагаас хамааран дангаар болон дундын өмчлөл гэж ангилагддаг. Нийтийн орон сууцны өмчлөгч нь дангаар болон дундын өмчийн өмчлөх эрхийг зэрэг хэрэгжүүлж байдгаараа ийнхүү эдийн баялгийн эрх зүйн өвөрмөц хэлбэр болон зохицуулагдаж байна. Манай улстай төсөөтэй эрх зүйн бүлийн улс орнуудад нийтийн орон сууцны өмчлөгчийн дундын өмчийн эрх нь уг орон сууц баригдсан газрын өмчлөгч байхаар заасан нь цөөнгүй тохиолдоно. Харин манай өнөөгийн практикт эл асуудлыг хамгийн өнгөц, цаг зуурын байдлаар зохицуулжээ. Тодруулбал, эрх зүйн чадвар, чадамжийг нь ч онолын үүднээс нэг мөр шийдээгүй сууц өмчлөгчдийн холбоонд “ашиглуулах эрх”-ээр нийтийн орон сууцны доорх газрыг эзэмшүүлэх замаар шийдсэн нь иргэний эрх зүйн үүднээс ихээхэн ойлгомжгүй, цаашдаа энэ харилцааны асуудлууд гүнзгийрч маргаан үүсвэл хэрхэн шийдвэрлэгдэх нь бүрхэг байна.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн харилцаанд нэн чухал дээрх хоёр асуудал нь Иргэний хууль болон Газрын тухай хууль тогтоомжоор хэрхэн зохицуулагдаж байгаа, хуулиар бий болгосон хэм хэмжээнүүд нь сууц өмчлөгчдийн эрх ашгийг бүрэн дүүрэн хангаж байгаа эсэхийг судлахад тус ажлын гол зорилго оршино. Улмаар энэ судалгаа нь шинээр батлагдах Газрын тухай хуульд энэ талаар баримтлах үзэл баримтлалыг тодорхойлох, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчийн эд хөрөнгө /СӨЭЗБНЗОСДӨЭХ/-ийн тухай хуульд хэрхэн тусгалаа олохыг таамаглахыг зорьсон болно. Тус ажлыг бичихдээ маргаан бүхий голлох хоёр асуудлыг 1991 оноос хойших хууль тогтоомжуудад хэрхэн зохицуулж ирснийг судалж, өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын шалтгаан, үндэслэлийг танин мэдэж, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хангалттай хамгаалах гаргалгаа, шийдлийг олох арга, сайн туршлага бүхий, адил эрх зүйн бүлийн гадаадын улс орны туршлагыг судалж шийдлийг хайх аргад сууриллаа.
Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг нийтийн эрх зүйн удирдлагаар хангахад чиглэсэн төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудын чиг үүргийн уялдаа холбоо хангалтгүйгээс орон сууцтай холбоотой тоон мэдээллүүд зөрүүтэй байна. Монголиан легал партнерс ХХН-ээс 2018 онд хийсэн үнэлгээний тайланд дурдсанаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг орон сууц нийтийн аж ахуйн 81 мэргэжлиийн байгууллага хариуцан ажиллаж байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 1147 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 1032, орон нутагт 115 бүртгэгдсэн талаар 2018 оны Газрын нэгдмэл сангийн нэгдсэн тайланд дурджээ. Улаанбаатар хотын 8 дүүргийн нийтийн орон сууцны дэвсгэр газрын хэмжээ 2020 оны байдлаар ойролцоогоор 983 га гэж Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэжээ. Үүнээс төрийн байгууллагын эзэмшилд 104 га газар хамаарч байна.

Түлхүүр үг
Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрх, сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгчийн газрын эрх, дундын өмч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, сууц өмчлөгч
Бичигдсэн огноо
2020-07-08
Хуудсын тоо
27
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-11-24
Товч мэдээлэл үзсэн
6908
Бүрэн эхээр нь үзсэн
335
Эшлэлийн тоо
40
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа
“Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрх ба сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/829
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !