Бүтээлийн нэр
Гэм хорын тусгай төрөл: эзэмшигчийн хариуцлага
Тэмдэглэл
Нийслэлийн шүүхийн 90 жилийн ойд зориулан гаргасан “Иргэний эрх зүйн онол, практик” /илтгэл, магадлал/-ын эмхтгэлд 2017 онд нийтлэгдсэн.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Гэм хорын эрх зүй
Бүтээлийн товч
Эзэмшигчийн хариуцлагын хувьд 1952 оны Иргэний хуулийн 253 дугаар зүйлд анх гэм хор хорын ерөнхий зохицуулалтыг тусгасантай зэрэгцэн 254 дүгээр зүйлд аюултай үйл ажиллагаатай холбогдсон “төмөр зам”, “фабрик завод”, “барилга бусад тоноглол”-ыг байгуулж байгаа хүн эсхүл үйлдвэр уг зүйлсээс бусдад учирсан хохирлыг “гэм буруутай эсэхээс үл хамааран” арилгахаар зааснаар хатуу хариуцлага, түүний дотор “эзэмшигч”-ийн хариуцлагын тогтолцоо бий болжээ. Үүнээс хойш 1963 оны Иргэний хуулийн 318 дугаар зүйлээр гэм хорын ерөнхий зохицуулалтыг хуульчлахдаа “гэм буруутай болох нь нотлогдоогүй бол хуульд зааснаас бусад тохиолдолд ийнхүү гэм хор учруулсны хариуцлагыг хүлээхгүй“ гэсэн гэм хорын тусгай төрлийг “хуульд тусгайлан заасан байх” зарчмыг хуульчлан тодорхой тогтоож, мөн хуулийн 320 дугаар зүйлд “Орчин тойрондоо аюул учруулж болох зүйлээс гарах хариуцлага”-ыг уг зүйлийг “мэдэлдээ байлгаж байгаа” этгээд хариуцах талаар заан “эзэмшигч”-ийн хүрээг “үйл ажиллагаа нь орчин тойрондоо нэн аюултай зүйлтэй холбогдсон албан байгууллага, иргэд /тээврийн байгууллага, үйлдвэр, барилгын газар, автомашин эзэмшигч зэрэг” гэж нээлттэй жагсаалтаар тодорхойлжээ. 1994 оны Иргэний хуулийн хүрээнд 377 дугаар зүйлээр гэм хорын ерөнхий зохицуулалтыг, 379 дүгээр зүйлээр “Орчин тойрондоо аюул учруулж болох зүйлсийг эзэмшигч нь түүнээс учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлжээ. Ийнхүү “эзэмшигч”-ийн хариуцлагын асуудлыг “аюултай үйл ажиллагаа, аюултай зүйл” гэсэн харьцангуй ерөнхий, өргөн хүрээгээр тодорхойлж байсан бол 2002 оны Иргэний хуулиар “тээврийн хэрэгсэл эзэмшигчийн”, “барилга байшин эзэмшигчийн”, “амьтны учруулсан гэм хорыг арилгах”, “аюултай үйл ажиллагаа, бусад зүйлсээс учирсан” хохирол гэж тусгай төрлүүдийг бий болгосон байна.

Үүнээс үзэхэд “эзэмшигчийн хариуцлага”-ын асуудал 2002 оны Иргэний хуулиар илүү өргөн хүрээг хамаарч байгаагаас гадна хооронд нь ялгаж зааглах шаардлагатай, тусгай зохицуулалтуудыг тайлбарлах шаардлага үүссэн.

Иймд энэ илтгэлийн хүрээнд гэм хорын эзэмшигчийн гэм хорын хариуцлагын зохицуулалт, түүний дотор тээврийн хэрэгсэл эзэмшигч, барилга байшингийн эзэмшигч, өмчлөлийн хариуцлагын талаар хийсэн судалгааныхаа хүрээнд Иргэний хуулийн 499, 500, 502 дугаар зүйлийн зохицуулалт буюу тээврийн хэрэгсэл болон барилга байшин эзэмшигчийн хариуцлагын үндэслэл болсон зарчмын талаар судлаачдын тайлбар, үзэл баримтлал, гадаад улс орнуудын хууль тогтоомж, шүүхийн практикийн талаар авч үзэхийг зорилоо.
Түлхүүр үг
гэм хорын тусгай төрөл, эзэмшигчийн хариуцлага, гэм хорын үр дагавар, “гэм буруугүйн” хариуцлагын тогтолцоо, эзэмшигчийн хариуцлага, гэм хорын эзэмшигчийн гэм хорын хариуцлагын зохицуулалт, Иргэний хуулийн 499, 500, 502 дугаар зүйлийн зохицуулалт
Бичигдсэн огноо
2017-09-24
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-06-28
Товч мэдээлэл үзсэн
7544
Бүрэн эхээр нь үзсэн
264
Эшлэлийн тоо
26
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Оюунтунгалаг “Гэм хорын тусгай төрөл: эзэмшигчийн хариуцлага” (2017), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/996
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх