Бүтээлийн нэр
Гүйцэтгэх захирал ажилтантай төсөөтэй этгээд болох нь: ХБНГУ-ын эрх зүйн зохицуулалт
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Компани
Бүтээлийн товч
Энэхүү сэдвийг сонгон авсаны учир нь Гүйцэтгэх захирал тухайн компанийн хувьцаа эзэмшигч биш тохиолдолд, түүний хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоход хөдөлмөрийн эрх зүйн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэх үү? эсвэл түүний гадна үлдэх үү? гэдэг нь нэлээд маргаан дагуулсан асуудал байдаг.
Энэ асуудал нь манай улсад хууль тогтоомжид нарийн тусгагдаагүйн зэрэгцээ холбогдох судалгаа, шинжилгээ ч шаардлагатай байна гэж үзэж байгаа учраас энэхүү илтгэлээр тухайн асуудлыг хөндөхийг зорилоо.
Гүйцэтгэх захирлын ажлын байр нь нэг талаас компанид эзлэж буй өөрийн байр сууриар удирдах албан тушаал, мөн чиг үүргийн дагуу компанийг төлөөлөх эрхтэй этгээдээр хэлбэршсэн байдаг. Нөгөө талаас гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын сонгуулиас хараат байдаг. Эдгээр шинж нь гүйцэтгэх захирал өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн эрх зүйн хүрээнд ямар статустай оролцож байгаа нь сонирхолтой асуудлыг агуулснаар Гүйцэтгэх захирал нь Ажилтан уу? эсвэл Ажил олгогч уу? гэсэн асуултанд хүргэдэг:
Хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтын хувьд эдрээтэй энэ асуудлыг ХБНГУ-ын дээд шүүх
болон хөдөлмөрийн дээд шүүхээс гаргасан тайлбарууд мөн холбогдох онолын ном зохиол,
судалгааны баримтанд тулгуурлан судалснаа, Монгол Улсын Компанийн тухай хууль (цаашид “компанийн тухай хууль” гэнэ) – нд хэрхэн зохицуулагдсантай харьцуулан танилцуулж байна.
Түлхүүр үг
Гүйцэтгэх захирал, ХБНГУ, хөдөлмөрийн эрх зүй, Хөдөлмөрийн тухай хууль, компанийн хувьцаа эзэмшигч
Бичигдсэн огноо
2013-03-22
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-09-12
Товч мэдээлэл үзсэн
82
Бүрэн эхээр нь үзсэн
10
Эшлэлийн тоо
20
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Мөнхзул “Гүйцэтгэх захирал ажилтантай төсөөтэй этгээд болох нь: ХБНГУ-ын эрх зүйн зохицуулалт” (2013), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1979
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1 Монгол Улсын Компанийн тухай хууль. 2011.10.06

2 Kindler, Grundkurs Handels- und Gesellschaftsrecht, 2011, 9. Rn.2.

3 Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр эсвэл компанийн дүрмээр томилогдсон доод тал нь нэг гүйцэтгэх захирал.

4 Ингэж ХХК-ийн хуулийн этгээдийн эрх зүйн чадвар нь хувь хүн буюу гүйцэтгэх захирлаараа дамжин эрх зүйн харилцаанд оролцож буйгаар илрэн гардаг. Иймээс гүйцэтгэх захирал нь компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд зайлшгүй шаарддаг зохион байгуулалтын бүтэц болдог байна.(Fuehrich, Wirtschaftsrechts- privatreht. 2010)

5 GmbHG, 35.

6 BGB, 31.

7 GmbHG, 37-I.

8 Namendorf, Annette: Der arbeitsrechtliche Status von GmbH-Geschaeftsfuehrern, S.55.

9 (Lutter/Hommelhoff:GmbHG, 2004, S.43.)

10 GmbHG, 6-III. Хувьцаа эзэмшигч нь нэгэн зэрэг удирдлагын зөвлөл болон хяналтын зөвлөлд байж болдоггүй. Энэ нь хяналтыг удирдлагаас тусад нь байлгахад чиглэгддэг.

11 Хувьцаа эзэмшигчидийн хурлын шийдвэр эсвэл компанийн дүрэм

12 Хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтэц болох гүйцэтгэх захирлын томилгооноос энэхүү хөдөлмөрлөх харилцааг зохицуулсан гэрээний харилцааг ялгаж ойлгох нь нэлээд төвөгтэй ойлголт.

13 GmbHG, 38.

14 Woerlen: Arbeitsrecht, S.21; vgl.Palandt:Buergerliches Gesetzbuch, S.676. Rn.7.

15 Woerlen: Arbeitsrecht, 2000, S.25

16 Өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн дагуу ажилтан нь бүхий л ажиллах хүчээ ажил олгогчид зориулахаар заасан байдаг.

17 Gissel, Ralf: Arbeitnehmerschutz fuer den GmbH-Geschaeftsfuehrer, S.56.

18 Palandt, BGB, 2001, S.676, Rn. 3.

19 Arbeitsgerichtsgesestz, 5.Abs.1. S.3.

20 Л.Баасан “Хөдөлмөрийн харилцаатай холбоо бүхий гэрээ” 2004 он, 68-р хуудас.