Бүтээлийн нэр
21 дүгээр зууны төрийн албан хаагчийн цогц чадамж, өнөөгийн байдал /Дорнод аймгийн төрийн албан хаагчдын жишээ дээр/
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Нийтийн алба
Бүтээлийн товч
Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжил дэвшил нь дэлхий дахины нийгэм, эдийн засаг төдийгүй, улс үндэстэн, хүн төрөлхтнийг хүчтэй өөрчлөлтөд хүргэж байна. Улс орны эдийн засгийн хөгжлийн түвшин хэрэглээгээр бус хүний бүтээх чадвар, мэдлэгээр, өөрөөр хэлбэл хүний өөрийнх нь хөгжлөөр хэмжигддэг боллоо. Энэ байр сууринаас дэлхийн эрдэмтэд 21 дүгээр зууныг мэдлэгийн нийгмийн эрин, дэвшилтэт технологиудын хослол байх болно гэж үзэж байна. Даяаршил, өдөр тутмын амьдрал дахь мэдээллийн технологийн хэрэглээний өсөлт нь 21 дүгээр зууны төрийн албан хаагчид өмнөх үеийн төрийн албан хаагчдаас өөр шинэ дадал, чадамж эзэмшсэн байхыг шаардаж байна. 21 дүгээр зууны төрийн албан хаагчдад шаардагдах мэдлэг, чадвар, хандлага ба үнэт зүйлсийг төрийн албаны ирээдүйн чиг хандлагатай уялдуулан Могнол Улсын төрийн албан хаагчийн загварыг боловсруулан, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх нь судалгааны гол зорилго болно. Арга зүйн хүрээнд баримт бичгийн аргыг ашиглан МУ-ын 21-р зууны төрийн албан хаагчдад шаардагдах цогц чадамжийн загварыг боловсруулсан бол санамсаргүй, асуулга анкетын аргыг ашиглан нийт 17 асуулт буюу хаалттай 6, хагас нээлттэй 8, Likert Scale-н 3 асуултын хүрээнд санал асуулгыг боловсруулж, SPSS программаар судалгааг боловсруулсан. Судалгаанд Дорнод аймгийн нийт 115 төрийн байгууллагын албан хаагчид оролцсон. Likert Scale-н 3 асуултад фактор анализ хийж гүйцэтгэсэн ба найдвартай байдал 0.983 буюу маш сайн, Kmo тест 903 буюу маш сайн, төлөөлөх чадвар 79.9 хувийн үзүүлэлттэй тус тус гарсан. 21 дүгээр зууны төрийн албан хаагч нь 2050 оны мега тренд, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, VUCA орчин (volatility-хувьсамтгай байдал, uncertainty- тогтворгүй байдал, complexity-төвөгтэй байдал, ambiguity-шинэ туршилт эргэлзээтэй байдал), МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг амжилттай хэрэгжүүлэх, МУ-ын Төрийн албаны тухай хуулийн зарчмыг баримтлах зэрэг нөлөөллийн хүчин зүйлээс Мэргэшсэн, Чадварлаг, Ёс зүйтэй, Инновацлаг, Уян хатан, Сэтгэлтэй, Хариуцлагатай, Манлайлагч, Байнгын суралцагч байх шаардлагатай тулгарч байна.
Түлхүүр үг
Чадвар, мэдлэг, хандлага ба үнэт зүйлс, төрийн алба, төрийн албан хаагч, сэдэл, ур чадвар
Бичигдсэн огноо
2022-05-30
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-09-28
Товч мэдээлэл үзсэн
3550
Бүрэн эхээр нь үзсэн
51
Эшлэлийн тоо
4
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Зулцэцэг
“21 дүгээр зууны төрийн албан хаагчийн цогц чадамж, өнөөгийн байдал /Дорнод аймгийн төрийн албан хаагчдын жишээ дээр/” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1662
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
1. Г .Мягмар, М.Нармандах, Ч.Ундрам, Төрийн албан хаагчийн ёс зүй: гарын авлага
2. Н.Оюунцэцэг, Н.Норжхорлоо, Д.Сарангэрэл, А.Энхтогтох, 21 дүгээр Зууны Монгол Суралцагчийн Суурь Цогц Чадамжийн “Тоонон” Загвар
3. United Nations Competencies for the Future, (2010)UNIDO Industrial Development Report, (2020) https://www.unido.org/
4. United Nations Competencies for the Future, (2010) UNIDO Industrial Development Report, (2020) https://www.unido.org/
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !