Бүтээлийн нэр
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Бүтээлийн товч
Улсын Их Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаар тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөө”-г баталж, уг төлөвлөгөөнд тусгагдсан хууль тогтоомжийг тогтоосон хуваарийн дагуу боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгажээ. Ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Энэхүү хуулийн төслийг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”-ыг баримтлан төслийн үр нөлөөг үнэлэх юм. Энэхүү шалгуур үзүүлэлтийн хүрээнд улсын төсөвт ачаалал үүсгэх эсэх, төрийн байгууллагад хуулийн төслийг хэрэгжүүлснээр үүсэх зардал байгаа эсэхийг шалгана.
Уг судалгаагаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцон, төслийн чанарыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөхийг зорилоо.
Төслийн үр нөлөөг үнэлэх ажиллагааг аргачлалд заасны дагуу дараах үе шаттайгаар гүйцэтгэлээ. Үүнд:
1. Шалгуур үзүүлэлтийг сонгох;
2. Хуулийн төслийн үр нөлөө тооцох хэсгээ тогтоох;
3. Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу үр нөлөөг тооцох;
4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх зэрэг болно.
Энэхүү хуулийн төслийг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”-ыг баримтлан төслийн үр нөлөөг үнэлэх юм. Энэхүү шалгуур үзүүлэлтийн хүрээнд улсын төсөвт ачаалал үүсгэх эсэх, төрийн байгууллагад хуулийн төслийг хэрэгжүүлснээр үүсэх зардал байгаа эсэхийг шалгана.
Уг судалгаагаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцон, төслийн чанарыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөхийг зорилоо.
Төслийн үр нөлөөг үнэлэх ажиллагааг аргачлалд заасны дагуу дараах үе шаттайгаар гүйцэтгэлээ. Үүнд:
1. Шалгуур үзүүлэлтийг сонгох;
2. Хуулийн төслийн үр нөлөө тооцох хэсгээ тогтоох;
3. Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу үр нөлөөг тооцох;
4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх зэрэг болно.
Түлхүүр үг
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Бичигдсэн огноо
2020-11-20
Хуудсын тоо
17
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-12-24
Товч мэдээлэл үзсэн
1224
Бүрэн эхээр нь үзсэн
11
Эшлэлийн тоо
14
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн
“Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1782
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Энэхүү судалгааг ЗГХЭГ, ХЗДХЯ-ны захиалгаар 2020 онд ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Амаржаргал удирдан, Эрдэм шинжилгээний ажилтан Э.Уянга, У.Эрдэнэзаяа, Б.Ариунжаргал, О.Төрболд нар хамтран гүйцэтгэв.
- Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын Гурав дахь хэсгийн 3.1.1, 3.1.2-т заасан Хуулийн төслийн үзэл баримтлал батлагдаагүй байна.
- Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар” Уб., 2017 он.
- Н.Отгонбаяр, Засгийн газрыг байгуулж, огцруулах эрх зүйн зохицуулалт, төрийн бодлогын тогтвортой байдалд үзүүлэх нөлөө Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтын талаарх судалгаа, Конрад Аденаэур сан, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, 2018 он, 113 дахь тал.
- Д.Зүмбэрэллхам, “Төрийн албаны шинэтгэл ба тогтвортой нийгэм, өгүүлэл”, Хууль дээдлэх ёс сэтгүүл, No76, Уб., 2020 он
- “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”, Уб., 2016 он, 108 дахь тал.
- Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө.
- Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан
- Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал. Уб., 2012 он, 41 дэх тал.
- Ш.Цогтоо, Үндсэн хуулийн 7 нэмэлт, өөрчлөлт ба Үндсэн хуулийн нэмэлтэд хориглох, хязгаарлах хэм хэмжээ /онол, практик/, Хууль дээдлэх ёс сэтгүүл, Уб., 2018 он, 52 дахь тал.
- “Давхар дээл”-ээр судлаачид юу гэв?, https://news.mn/r/703851/
- Дэлгэрэнгүйг МУҮХ-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой судалгаа, мэдээлэл, лавлагаа, Уб., 2017он.
- Хууль тогтоомжийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2015 он, No25.
- Дэлгэрэнгүйг үнэлгээний тайлангийн “ойлгомжтой байдал” шалгуур үзүүлэлтийг үнэлсэн хэсгээс үзнэ үү.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !