Бүтээлийн нэр
Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоог дагасан эвлэрүүлэн зуучлалын механизм
Зохиогч
Тэмдэглэл
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл болон Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулсан "Эвлэрүүлэн зуучлалын эрдэм шинжилгээний илтгэл 2023"-ийн уралдаанд Тэргүүн байр эзэлсэн бүтээл.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Энэхүү илтгэлдээ судлаачдын зүгээс өөрсдийн туршлагад тулгуурлан төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоог дагасан зуучлалын механизмын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг зорьсон.
Илтгэлийн нэгдүгээр бүлгээр Монгол улсын шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх эрх зүйн орчин, эвлэрүүлэн зуучлагчийн шалгуурын талаар судалж үндсэн хэсэг болох хоёр дугаар бүлэгт Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоог дагасан эвлэрүүлэн зуучлалын нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг нээн тодорхойлсон. Харьцуулсан судалгааны хэсэгт эдгээр байгуулагууд нь тухайн салбарын асуудлаар эвлэрүүлэн зуучлагч ажиллуулах боломжтой тул олон улсын хэмжээнд барилгын салбарын маргааныг урьдчилан шийдвэрлэх механизм хийгээд цаг хугацаа, бүтцийн хувьд ойролцоо байдлыг харгалзан БНХАУ-ын Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн туршлагыг судалсан.
Түлхүүр үг
Эвлэрүүлэн зуучлагч, шалгуур, шүүхээс гадуурх, зах зээлийн, нотлох баримтаар үнэлэгдэх, үйл ажиллагааны чиглэл, салбар
Бичигдсэн огноо
2023-10-25
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-05-27
Товч мэдээлэл үзсэн
637
Бүрэн эхээр нь үзсэн
21
Эшлэлийн тоо
28
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Мөнхтуяа Б.Баасансүрэн “Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоог дагасан эвлэрүүлэн зуучлалын механизм” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2010
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар сарын 22-нд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг батлан гаргаж, Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. https://legalinfo.mn/mn/detail?lawId=8689

[2] Хууль тогтоомжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т -Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно.- гэж зохицуулсан.

[3] Шүүхийн ерөнхий зөвлөл- Шүүх эрх мэдэл сэтгүүлийн 2020 оны №2 дугаарын 123 дахь талд нийтлэгджээ. https://legaldata.mn/buteel/pdf?id=753 сүүлд үзсэн 2023.10.22-ны өдөр.

[4] Уг хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэг

[5] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь заалт

[6] Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Талууд маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр гэрээндээ хэлэлцэн тохиролцсон бол шүүхийн бус аргаар урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.”, Мөн хуулийн 6.5-д “Энэ хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус зохицуулсан.

[7] Шүүхийн мэдээлэл, арга зүйн улирал тутмын "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2020/№2 УБ.,2020, 17 дахь тал

[8] https://ww2.nycourts.gov/ip/adr/What_Is_ADR.shtml сүүлд нэвтэрсэн 2023.10.20-ны өдөр.

[9]https://www.supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=1253&pr=10&tp=list&h=0 сүүлд нэвтэрсэн 2023.10.20-ны өдөр.

[10] Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах хэсэг

[11] Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2013 оны 06 дугаар тогтоолын хавсралт “Эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, бэлтгэх, давтан сургах журам”-ын 5.5 дахь заалт

[12] Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт

[13] Шүүх эрх мэдэл сэтгүүл – Захиргааны эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах онолын чиг хандлага ба тодорхой аргууд, тэдгээрийн хэрэглээ илтгэлд: Системчилсэн тайлбар нь өөр хуульд байгаа журам болон зарчмуудаас адилтган үзэж тодорхой үр дүнд хүрэхийг хичээх буюу сонгосон хэм хэмжээг өөр хэм хэмжээ болон хуулийн зорилготой хамтад нь нэг үнэлэмжээр шалгаж үзэх явдал юм. УБ.,2018 №04, 29 дэх тал

[14] Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална.” гэж зохицуулсан.

[15] Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан 2018 оны 319/A/160 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

[16] Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны XI Их хурлаар хэлэлцэн баталсан Дүрмийн Долоо дахь шинэчилсэн найруулгын 2.3 дахь хэсэг http://www.mace.org.mn/pages/regulations сүүлд нэвтэрсэн 2023.10.21-ний өдөр

[17] “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын 2019 оны 19/06 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дүрмийн 2.5 дахь хэсэг https://mnca.mn/mon/13/single сүүлд нэвтэрсэн 2023.10.21-ний өдөр

[18] Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт

[19] Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт

[20] https://mlsp.gov.mn/uploads/files/UH_togtool_20220817_11-26.pdf сүүлд үзсэн 2023.10.15-ны өдөр

[21] УДШ- Мэдээллийн технологийн газар, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэсээс гаргасан “Монгол Улсын шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ”-ний 30 дугаар хуудас

[22] Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт

[23] https://judcouncil.mn/site/status_page/ezzcontact

[24] Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралт

[25] Уг журмын 1.1 дэх заалт

[26] ФИДИК (Францаар “Fédération Internationale Des Ingénieurs-Conseils”) буюу Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо гэсэн үгийн товчлол юм.

[27] Өмгөөллийн “Легал линк Си Би Эй ХХН”- Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ УБ.,2022. 162 дахь тал

[28] https://www.gov.cn/flfg/2010-08/29/content_1691209.htm сүүлд нэвтэрсэн 2023.10.25-ны өдөр.