Бүтээлийн нэр
Нийгмийн баялагийн тэгш хуваарилалт ба шударга ёс тэгш байдал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрх зүйн онол & Философи
Бүтээлийн товч
Платоны улс төрийн үзэл санаа нь түүний ёс зүйн философийн үндэслэлүүдтэй нь нягт холбоотой байдаг. Шударга ёс бол нийгмийн хамгийн гол үнэт зүйлс мөн бөгөөд энэ нь нийгмийн гишүүд өөрт оногдсон үүргээ ухамсартай хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зөв зохистой хуваарийг мөрдөх, нийгмийн баялгийг оновчтой хуваарилах, түүнийг хайрлан хамгаалах, ёс зүйн цэвэр ариун байдлыг эрхэмлэн хүндэтгэх хэлбэрээр илэрч байдаг. Тэрээр шударга ёсны тухай философийн үзлээрээ дамжуулан шилдэг төрийн тухай улс төрийн онолыг боловсруулсан юм. Шударга ёс бол нийгмийн улс төрийн байгуулалтын оновчтой, зохистой байхын хамгийн юл хэмжүүр болж байдаг бөгөөд засаглалын хэлбэрүүд бие биенээсээ шударга ёсны хэрэгжилтийн түвшингөөрөө чиглэгдэж байдаг. Шударга ёсны эрчим жинхэнэ утгаараа хэрэгжих улс төрийн гол орчин нөхцөл нь үзэл санааны төр буюу төгс, шилдэг төр юм гэж Платон үзэж байв. Үзэл санааны буюу шилдэг, төгс төгөлдөр төрийн тухай онолын загвар нь Платоны улс төрийн үзэл санааны гол цөм болдог. Платон нь “Төр”, “Нийгэм” хэмээх ойлголтыг адилтган үздэг. Хүмүүсийн хамтын амьдралын хэрэгцээ түүний хүрээн дэх хөдөлмөрийн зохистой хуваарийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх шаардлагатай холбоотойгоор үүсэн бүрэлддэг. Төр бол хүмүүсийн хамтын амьдралын зохион байгуулалтын өвөрмөц хэлбэр гэж үзэж байв. Олон янзын хэрэгцээгээ мэдэрсэн хүмүүс хамтран амьдарч, бие биедээ туслахын тулд цугларан нэгддэг, тийнхүү хамтарч, суурьшин амьдрахыг бид төр гэж нэрлэж байгаа юм…”гэж “Төр” хэмээх зохиолдоо бичиж байжээ. Төрийн гол зорилго бол аз жаргалыг тусгай хэсэг бүлэг хүмүүст болон хэн нэг тодорхой хүнд бус, харин нийт хүмүүст өгөх явдал юм гэж Платон үзэж байв. Ийм төрийн хамгийн шилдэг загвар нь идеал төр буюу төгс, шилдэг төрийн хэлбэр юм гэж тэр үзээд шилдэг төр гэж юу вэ, түүний гол онцлог, үнэт зүйлс нь юу байж болох вэ гэсэн асуултад хариу өгөхийг оролджээ. Тэрээр энэ асуултдаа оновчтой хариу өгөхийн тулд “Төр” хэмээх зохиолдоо төр, төрийн засаглалын таван янзын хэлбэрийг гарган тавьж, тэдгээрийг хооронд нь харьцуулан шинжилсэн байдаг. Энэ нь нэгд, аристократ /язгууртны/ хоёрт, демократ /нэр хүнд, эрх тушаалд дурлагсад, цэргийнхний/, гуравт, олигарх /цөөнхийн/, дөрөвт, демократ /олонхын/, тавд, тиран дарангуйлагч төрийн хэлбэр юм. Платон тэдгээрийн тус бүрийн онцлогийг нь үзээд демократ төр бол эд баялаг, нэр төр хоёрт хэт шунасан, олз ашиг, дайн байлдааныг гол үйл ажиллагаагаа болгогсдын төрийн засаглалын хэлбэр юм.
Түлхүүр үг
Нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, тэгш байдал, шударга ѐс, хууль зүйн судлагдахуун, шинжлэх ухааны үндэслэл,
Бичигдсэн огноо
2021-04-02
Хуудсын тоо
28
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-05-07
Товч мэдээлэл үзсэн
6620
Бүрэн эхээр нь үзсэн
52
Эшлэлийн тоо
51
Санал болгож буй эшлэлийн загвар
З.Сийлэгмаа “Нийгмийн баялагийн тэгш хуваарилалт ба шударга ёс тэгш байдал” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/957
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх