Бүтээлийн нэр
Албадан ирүүлэх ажиллагаа
Зохиогч
Баасангэрэлийн Дашням
Б.Эрдэнэбат
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид ЭХХШТХ гэх/-ийн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог . Үүний хүрээнд тус ажиллагааны оролцогч нар буюу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч болон тус ажиллагааг хөтлөн явуулагч болох мөрдөгч, прокурор, шүүхийн эдлэх эрх, хүлээх үүргийг хуульчлан тогтоосон бөгөөд хүний эрхийн олон улсын түгээмэл чиг хандлага, дэлхийн эрүүгийн процессын жишгийг даган оролцогчийг дуудах эрхийг хөтлөн явуулагч нарт олгосон ч албадан ирүүлэх ажиллагаа явуулах эрхийг хязгаарлагдмалаар буюу гагцхүү шүүхийн шийдвэрээр хийж гүйцэтгэхээр зохицуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (цаашид ЭХХША гэх)-нд оролцогч нар нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд албадлага зайлшгүй шинжтэй байснаар ЭХХША-ны үндсэн зорилтыг хангаж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ажиллагаа хурдсан, сэргээн эдлүүлсэн эрхийн чанар үр нөлөө нэмэгдэх юм.
ЭХХША-ны явцад тухайн ажиллагаа үндсэндээ чиглэн явагддаг сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, эрх чөлөөг хангах, хамгаалах нь зүйтэй бөгөөд гэм буруугүй хүнийг төрийн халдлагаас хамгаалах боломж нөхцөлийг бүрдүүлэхийг бүх талаар хичээх нь зүйтэй ч тус хүний үйлдлийн улмаас хохирсон төр, нийтийн эрх ашиг, нийгэмд учирсан хор аюул, хохирогчийн эрхийг түргэн шуурхай хамгаалж, сэргээх эрх зүйн үндсэн үүргийг хэт боогдуулж болохгүй юм. Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч түүнтэй холбоотойгоор гарах зардлаас эхлэн зөрчигдсөн эрх сэргэх чанар үр нөлөө нь алдагдах бодит эрсдэлтэй юм.
Сэжигтэн, яллагдагчийн эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ үүргийг албажуулах шаардлагатай. Тухайн хүн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах үндэслэл болох тул ЭХХША-ны зорилтын дагуу түүнийг албадах эрхийг хөтлөн явуулагч нарт тэнцвэртэйгээр олгож, үүргийн биелэлтийг хангах нь зүйтэй юм.
Мөн сэжигтэн, яллагдагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, цаг алдалгүй өөрийн эрхийг хамгаалах арга хэмжээг авах боломжийг бүрдүүлэх, хохирогчийн эрхийг үр дүнтэйгээр сэргээн эдлүүлэхэд албадан ирүүлэх ажиллагааг тодорхой тохиолдолд буюу яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, яллах дүгнэлт гардуулах зэрэгт албадан ирүүлэх ажиллагааг шүүхийн зөвшөөрөлгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх нь зохистой.
Иймээс прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүлээн авсан сэжигтэн, яллагдагч заасан хугацаанд ирээгүй тохиолдолд тухайн нэгжийн дээд шатны прокурорын шийдвэрээр албадан ирүүлэх, ингэхдээ үндэслэл, дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гардуулсан эсэх талаар прокурор нотлох үүргийг үүргийг хүлээх, зөвхөн тодорхой тохиолдолд энэхүү ажиллагааг явуулдаг байх нь шаардлагатай.

Түлхүүр үг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, албадан ирүүлэх, дуудан ирүүлэх, шүүхийн зөвшөөрөлтэй, дээд шатны прокурор, прокурор, гэмт хэрэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, сэжигтэн, яллагдагч.
Бичигдсэн огноо
2023-02-14
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-05-23
Товч мэдээлэл үзсэн
2307
Бүрэн эхээр нь үзсэн
27
Эшлэлийн тоо
17
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Дашням
Б.Эрдэнэбат
“Албадан ирүүлэх ажиллагаа” (2023), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1595
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Монгол Улсын Үндсэн Хууль. 11, 19 дүгээр зүйл. Төрийн мэдээлэл, №1, (УБ. 1992). Улсын Их Хурлын Тамгын газар.
- Хүний эрхийн түгээмэл тунхаглал 9 дүгээр зүйл.
- Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт 2 дугаар зүйл 3b хэсэг.
- ЭХХШТХ 12.3 дугаар зүйл.
- Доржням.Ц., Наранбаатар.Г. Эрүүгийн процессын эрх зүй. ///. УБ., (2022)
- Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн биелэлтийн талаарх судалгаа 2020. Завхан аймгийн шүүхийн тамгын газар. 2022. www.za.gov.mn
- https://www.1212.mn/mn/statistic/statcate/573071/table-view/DT_NSO_2300_004V1
- ЭХХШТХ 12.1-1 дэх хэсэг. 2017 он.
- Монгол Улсын Үндсэн Хууль. 47.1 дүгээр зүйл. Төрийн мэдээлэл, №1, (УБ. 1992). Улсын Их Хурлын Тамгын газар.
- Өнөрмаа.Б. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “оролцогч биш” оролцогч буюу “сэжигтэн”-ий талаарх зохицуулалтыг ХБНГУ-ын ЭХХШТХ-ийн /stpo/ зохицуулалттай харьцуулах нь. //, 2019.
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг. Хуульчдад зориулсан гарын авлага. УБ. 2014
- Прокурорын тухай хууль. 14, 15, 16 дугаар зүйл. 2017 он.
- Баярсайхан.Д. Гадаад орнуудын эрүүгийн процесс. ///. УБ. (2016).
- ЭХХШТХ 7.9-1 дэх хэсэг. 2017 он.
- ЭХХШТХ 31.2 дугаар зүйл.
- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. https://lawforum.parliament.mn/draft/132/
- Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 53 дугаар тогтоол. 2022 он.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ep21: Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг ялган зүйлчлэх нь
3 days ago
#legaltalks №22 Д.Бат-Эрдэнэ - Орон нутгийн сонгууль 2024
4 days ago
Ep 20: Үндсэн хуулийн цэцийн томилгоо ба Бид нууц камер илрүүлэгч ашиглах эрхтэй юу?
1 week ago
2024 оны 9 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Элчин сайдын яам виз олгохоос татгалзсан тохиолдолд зуучлалын байгууллага гэрээгээр тохиролцсон зөвлөх үйлчилгээний төлбөрийг зуучлуулагчид буцаан олгоно.
2024-10-10
-
Хуулийн этгээдийн цахим төлбөрийн системд хууль бусаар нэвтэрч хуурамч татварын мэдээлэл нэмж оруулан хохирол учруулжээ.
2024-10-08
-
Хонконгийн хүн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнд БНХАУ-тай байгуулсан давхар татварын хэлэлцээр үйлчлэхгүй.
2024-10-07
-
Judilogy
2024-10-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-10-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баасандоржийн Батбаяр
2024-10-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Содномдэлгэр Болорчимэг Г.Оюунболд
2024-10-01 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-09-30 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Пунцагсүрэн Баярбаатар
2024-09-27 Нийтлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2024-09-27 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Пунцагсүрэн Баярбаатар
2024-09-27 Нийтлэлдуудаж байна ! -
Пунцагсүрэн Баярбаатар
2024-09-27 Нийтлэлдуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-09-27 Эрх зүйн шүүмждуудаж байна !