Шүүгчийн тусгай саналын тухай
2 years ago
Саяхан болж өнгөрсөн “Шүүхэд хандах эрх: хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт эсрэг байр суурьтай байсан шүүгч буюу шүүгчдийн саналыг нийтлэх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх, илүү үндэслэл бүхий шийдвэр гарахад чухал ач холбогдолтой болохыг онцолсон. Энэ талаар та бүхэнд товч мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Dissenting opinion буюу цөөнхийн тусгай санал бичих, түүнийг нээлттэй хэвлэх нь эрх зүйн уламжлалын хувьд нийтлэг эрх зүйн бүлд хамаарах онцлог шинж бөгөөд энэ нь эх газрын эрх зүйн системд шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууцлалыг чухалчилдагтай холбоотой. Түүнчлэн, эх газрын эрх зүйн системд шүүхийн шийдвэрийг шүүхийн нэрийн өмнөөс ямар нэгэн эзэн биегүйгээр, бичиж буй этгээдийг таних боломжгүй байдлаар бичдэг бол Англи саксоны эрх зүйн системд шүүгч “Би ингэж дүгнэж байна”; “Би энэ аргументтэй санал нийлэхгүй байна” гэх мэтээр хууль болон хэргийн үйл баримтыг харьцуулсны эцэст өөрийн хувийн дүгнэлт, гаргалгааг толилуулах, танилцуулах байдлаар бичдэг хэлбэрээс үүнийг харж болно.
Европын орнуудын дунд анх 1952 онд ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх маргааныг 8:1 саналаар шийдсэн талаар олон нийтэд мэдээллэж, удалгүй эсрэг саналтай шүүгчийн тусгай санал нийтлэгдэж байсан бол 1967 оноос албан ёсоор хүлээн зөвшөөрөх болсон байна. Өдгөө Европын ихэнх орнуудын (Австри, Бельги, Итали, Франц, Нидерланд, Люксембург гэх мэт цөөн орнуудыг эс тооцвол) үндсэн хуулийн шүүхийн практикт цөөнхийн тусгай санал бичих эрхийг процессын хууль тогтоомжоор нэгэнт хүлээн зөвшөөрдөг болсон байна. Түүнчлэн цөөнгүй тооны Европын орнуудад ердийн шүүхийн (үндсэн хуулийн шүүхийн бус) практикт тусгай санал бичих явдлыг зөвшөөрдөг байна.
АНУ-ын шүүхийн практикт, тэр дундаа Үндсэн хуулийн шүүхийн практикт шүүгч тусгай болон тусдаа дүгнэлт (шийдвэр) бичих явдал маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. АНУ-ын Холбооны Дээд шүүхэд хэрэг маргааныг 9 шүүгчдийн олонхийн саналаар шийдвэрлэх ба олонхийн саналаас эсрэг байр суурьтай байсан шүүгч тус бүр өөрийн dissenting opinion буюу эсрэг санал, шийдвэрийг бичих боломжтой. Гэвч ихэнх тохиолдолд эсрэг саналтай шүүгчид дундаа нэг dissenting opinion гаргах буюу аль нэг шүүгчийн бичсэн эсрэг саналд нэгдэн орох байдлаар цөөнхийн байр сууриа толилуулдаг. Түүнчлэн олонхийн шийдвэрийн эцсийн үр дүнтэй санал нийлж байгаа боловч шийдвэрийн үндэслэлтэй бүхэлд нь эсхүл зарим талаар санал нийлэхгүй байх тохиолдолд шүүгч “concurring opinion” буюу тусдаа санал, дүгнэлт бичихийг мөн зөвшөөрдөг.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын Дээд шүүхээс unanimous буюу бүх шүүгчид санал нэгтэй шийдвэр гаргах тохиолдол улам бүр цөөрсөөр байгаа бөгөөд 2021 оны 10-р сараас 2022 оны 7-р сар хүртэл шүүхийн жилийн хугацаанд шийдвэрлэгдсэн нийт 66 маргааны 29%-ийг санал нэгтэйгээр шийдвэрлэсэн бол, маргааны 30%-ийг 6:3 саналын харьцаатайгаар шийдвэрлэсэн нь тухайн жилийн хувьд хамгийн нийтлэг шийдвэр гаргах хэлбэр болсон байна. Хамгийн сүүлийн онцлох жишээг дурдвал эмэгтэйчүүдийн үр хөндүүлөх эрхтэй холбоотой маргааныг 6:3 саналаар шийдвэрлэж, шүүгч Самуэль Алито олонхийн шийдвэрийг бичиж, нийтэд толилуулсан бол шүүгч Томас Клэйрэнс, Бретт Кавануа нар хамтын тусдаа санал, Ерөнхий шүүгч Жон Робертс өөрийн тусдаа саналыг тус тус бичиж нэмэлт байр сууриа илэрхийлсэн байна. Харин эсрэг байр суурьтай байсан 3 шүүгч хамтын тусгай санал бичиж танилцуулахдаа олонхийн шийдвэрийн үндэслэл, үр дагаврыг хурцаар шүүмжилсэн байдаг. (https://politi.co/3eqfg9K).
Шүүгчийн тусгай болон тусдаа саналыг шүүхийн практикт, нэн ялангуяа Үндсэн хуулийн шүүхийн практикт нэвтрүүлэх нь шүүхийн шийдвэр улам үндэслэл бүхий, боловсронгуй болох, шүүгчийн хууль тайлбарлах ур чадварыг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод байдлыг бэхжүүлэх зэрэг практик ач холбогдолтойгоос гадна эрх зүйн соёл, хөгжилд чухал хувь нэмэртэй юм.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
4 weeks ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 month ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зөвхөн шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно
2025-03-31
-
Захиргааны шийдвэр гаргахдаа олон тооны этгээдэд хандсан сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн хүргүүлэх вэ?
2025-03-28
-
Улсын дээд шүүх өмнөх жишгээ өөрчлөв үү? (АМНАТ-ийн жишээ дээр)
2025-03-25
-
Дамдиндорж Хулан
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Гочоогийн Банзрагч
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-31 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-25 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дорж Чинзориг
2025-03-19 Докторын диссертацидуудаж байна ! -
Judilogy
2025-03-17 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2025-03-11 Сэтгүүлдуудаж байна !