Нээлттэй Нийгэм Форумоос бодлогын судалгаа хийх төслийн уралдаан зарлалаа
2 years ago
Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн шинэтгэлийг дэмжих хөтөлбөр нь хууль зүйн салбарын байгууллагуудын хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үр дүнтэй механизм, тогтолцоо бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой. Энэ зорилгын хүрээнд 2023 онд дараах тодорхой сэдвээр бодлогын судалгаа хийх төслийн уралдаан зарлаж, хууль зүйн салбарын хүрээнд тулгамдсан асуудал, түүнд хүрэх бодлогын шийдлийг эрэлхийлж байна. Үүнд:
- Прокурорын байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх нь
- Прокурорын байгууллага төр, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх нь
- Гэмт хэрэгт хилсээр яллагдсан иргэдийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг барагдуулах тогтолцоо
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих олон нийтийн хяналтын тогтолцоо буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдлыг хангах арга зам
Тавигдах шалгуур:
- Судлаач нь эрх зүйн магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй байх
- Судалгааны баг нь 3-с ихгүй тооны гишүүнтэй байх
- Сонгон авсан сэдвийн талаар өмнө судалсан, тус чиглэлээр ажилласан, туршлага, мэдлэгтэй байх
- Судалгааны сэдвийн хүрээнд тодорхойлсон асуудлыг хараат бус, хөндлөнгийн байр сууринаас судалж, бодлогын шийдэл боловсруулах буюу аливаа ашиг сонирхлоос ангид байх
Бүрдүүлэх баримт бичиг:
- Судалгааны төслийн төлөвлөгөөний маягт (заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй оновчтой). Маягтыг эндээс татаж авна уу.
- Багийн гишүүдийн боловсрол, мэргэшил, ажлын туршлагыг харуулах танилцуулга, (зурагтай байна)
- Судлаач, судалгааны багийн ахлагчийн судалгааны туршлага, ур чадварыг тодорхойлох боломжтой хоёр хүний бүтэн нэр, албан тушаал, холбоо барих мэдээлэл
Дээр дурдсан баримт бичгийг 2023 оны 5 сарын 15-ны Даваа гарагт багтаан fellowship@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Мэдээллийн тэгш байдлыг хангах үүднээс утсаар болон цахим шуудан, чатаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !