Ц.Сарантуяа: Хуулийн төслийг баталбал Монгол Улс 16 жилээр ухарна
6 years ago
Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяагаас Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Та хуулийн төсөлтэй танилцсан уу?
Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7, 5.1.1 зүйлийг шинэчлэх хувилбар явж байгаа юм билээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудаст албан ёсоор байршуулсан байна. Нийт захиргааны болон харьяа байгууллагын шийдвэрийг хуульд зааснаар Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй юм бол зориулалт, эрэлт хэрэгцээ нь алдагдана. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны шийдвэрийг бүхэлд нь харьяалуулан хянадаг. Тэгэхээр бид 16 жилээр ухрааж алхах гэж байна. Магадгүй хоёроос гурван жилийн дараа энэ хууль буруутай болжээ гэж үзээд дахин санал санаачилга гарган, цаг зарцуулж, зардал гаргаж нэмэлт оруулахыг үгүйсгэхгүй. Аливаа улсын хөгжил санасан хэмжээнд хурдан явдаггүй. Энэ нь тэр бэрхшээлийн нэг юм болов уу гэж бодож байна. Хэрвээ энэ нэмэлт, өөрчлөлт батлагдвал хэзээ нэгэн цагт хууль эргэж засагдах ёстой болно.
-Засгийн газрын шийдвэрийг шүүх биш Цэц хянах ёстой гэсэн маргаан явдаг?
Захиргааны шүүх байхгүй байх үед захиргааны байгууллагын шийдвэрийг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж, хохирлыг төлүүлдэг байсан. Удаагаар буюу 2004 онд Захиргааны хэргийн шүүх байгуулагдахад уг шүүх нь Засгийн газрын шийдвэрийг хянахаар болсон. Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг Цэц хянана гэж бас заасан байдаг. Ингээд хоёр хуульд хоёуланд нь адилхан заасан байна гэдгээр хэсэг иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байдаг юм. Цэц энэ асуудлыг хэлэлцээд давхардсан байна гэсэн дүгнэлт гаргаад Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас Засгийн газрыг хассан. Харин 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталсан. Энэ хуулиар захиргааны ямар байгууллагын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах вэ гэдэгтээ биш бүгдийг нь буюу Үндсэн хууль зөрчсөнөөс бусдыг нь хянахаар тусгасан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шилжүүлсэн шийдвэртэй холбогдуулж Захиргааны хэргийн шүүхээс “Монгол Зэс” компанийн талд шийдвэрээ гаргасан. Үүний хажуугаар Үндсэн хуулийн цэцээс төрийн өмчид шилжүүлсэн УИХ-ын шийдвэр нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Номоор аваад үзвэл тодорхой нэг өмч шилжүүлэх асуудал Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн хүрээнд явагдаж, зөвхөн хуулиар зохицуулагдах ёстой. Тавдугаар зүйлд өмчлөх эрхийг зөвхөн хуулиар шилжүүлэх, хязгаарлахаар заасан байдаг. Энэ тохиолдолд Засгийн газар бодлого тодорхойлогч биш хууль хэрэгжүүлэгч болж байгаа юм. Хууль хэрэгжүүлэгч болж байгаагийн хувьд ийм төрлийн маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх нь зүйтэй. Харин энэ маргааны үндэс болсон компанийн, төрийн болон өмчийн тухай хууль Үндсэн хууль зөрчиж байна уу гэдгийг харин Цэц шийдвэрлэх боломжтой. Ийм л зааг ялгаатай.
-Цэцийн дарга Д.Одбаяраас Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа буруу практикийг залруулж, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах албан бичгийг Дээд шүүхэд хүргүүлж байсан. Гэвч Дээд шүүхээс Цэцийн даргын хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан хариу илгээсэн байдаг шүү дээ?
-2005 онд Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх биш Үндсэн хуульд зааснаар Цэц хянан шийдвэрлэх ёстой гэж дүгнэлт гаргаж байсан. Учир нь тэр үед шүүхийн эрх хэмжээг ерөнхийлөн заах биш, харин тоочих зарчим үйлчилж байсан. Иймд давхцал үүсэх магадлалаас сэргийлэх нь чухал байлаа. Харин Захиргааны ерөнхий хууль гарах үед Засгийн газрын шийдвэрийг гэж оруулаагүй ч нийт захиргааны шийдвэрийг хянана гэж оруулсан. Иймд өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн, харин 2005 оны шийдвэр бол тухайн үедээ л гарцаагүй байсан. Харин тодорхой шинэ хууль гарснаар энэ асуудалд өөрөөр хандах эрэлт хэрэгцээ, шаардлага бий болох нь гарцаагүй. Засгийн газар нь үндсэн хуулийн байгууллагын хувьд ч захиргааны байгууллагын хувьд ч шийдвэр гаргана.
-Хурдан морины уралдаантай холбоотой Засгийн газрын шийдвэрийгхууль зөрчсөн байна гэж шүүхээс үзсэн ч хэрэгжих төвшиндөө ямар ч үр дүнд хүрдэггүй нь эргээд хуулийн зөрчил, маргаан, ойлгомжгүй байдал үүсгэдэгюм биш үү?
-Шүүхээс гаргасан аливаа шийдвэрийг холбогдогч этгээд биелүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлээгүй байгаа нь хууль зүйн механизм сайн ажиллахгүй байгаатай холбоотой. Шүүхийн шийдвэр хэрэгжүүлээгүй хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой юм гэсэн асуудлыг ярих ёстой. Үндсэн хуулийн шүүхийн хувьд шийдвэр гүйцэтгэлгүй цорын ганц шүүх байдаг юм билээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ, биелүүлэхгүй байна гэдэг нь ухамсар, хариуцлагын төвшин ямар байгаатай холбоотой.
-Яагаад ингэж асуусан юм гэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбогдуулж гарсан шүүх, Цэц хоёрын шийдвэр тэс өөр байгаа нь хуулийнхаа агуулга үзэл санааг улам ойлгомжгүй болгож байна гэсэн шүүмжлэл бий?
-Үндсэн хууль, захиргааны эрх зүйн энэ ололт дээр ярихад Засгийн газрын өмч шилжүүлэх шийдвэр бол Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Энэ бол Захиргааны хэргийн харьяаллын маргаан. Харин улсын томоохон объектуудыг ер нь хувьчлах ажиллагаа явуулах эсэх, хэдийд явуулах нь захиргааны эрх зүйн гэхээсээ бодлогын асуудал байх ёстой.
Ярилцсан: С.Гандөл
Эх сурвалж: newspress.mn цахим хуудаст
2018.06.19-ний өдөр нийтлэгсэн.
https://newspress.mn/v1/p/news/4943
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
2 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
6 days ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудлага хийж бусдын биед хохирол учруулсныг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэж цагаатгаж шийдвэрлэжээ.
2024-11-19
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2024-11-17 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-11-15 Сэтгүүлдуудаж байна ! -
Мөнх-Алдар Ингүүн
2024-11-14 Бакалаврын ажилдуудаж байна !