Г.Агар-Эрдэнэ: Хүний эрхийн боловсрол түгээх ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх ёстой
5 years ago
Хүний эрх зөрчигдөх гол шалтгаан болон цагдан хорих ангид хүний эрх хэрхэн зөрчигддөг, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар Хүнийн эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.
-Манай улсад хүний эрхийг хангах механизм бүрэн дүүрэн ажиллаж чадаж байна уу?
Хүний эрхийг хангах механизм институтын хэмжээнд аль хэдийн бий болсон гэдгийг бид мэднэ. Үндсэн хуулийн төрийн байгууламж, түүний дагуу батлагдсан органик хуулиуд, эдгээр хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгууллагуудын тогтолцоо зэргийг хараад үзвэл хүний эрхийг хангах чиглэлээр төрийн байгууллага бүр ямар үүрэгтэй вэ гэдэг нь тодорхой харагдана. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн институт хүний эрхийг хангах төрийн голмеханизмхэлбэрээр ажилладаг. Энэ механизмууд яаж ажиллаж байгааддүн шинжилгээ хийж, мэдээлэх үүрэгтэй байгуулага нь Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) юм. Өргөн хүрээнд авч үзвэл УИХ хүний эрхийн үндсэн зарчимд нийцсэн,хүний эрхийн мэдрэмжтэй, орчин цагийн хүний эрхийн стандарт, хэм хэмжээнд нийцүүлэн хууль тогтоомжоо батлах үүрэгтэй. Ийм хуулийг засгийн газар орон даяар хэрэгжилтийг нь хангаж ажилладаг. Ингэхдэээрх хэмжээнийхээ хүрээндхуулийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэв эрх хэмжээгээ хэтрүүлбэл, эсвэл эс үйлдэхүйн хэлбэрээр хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хүний эрхийн зөрчил үүсдэг. Жишээлбэл, Агаарын тухай хуулийг авч үзье. Улаанбаатар хотодагаарын чанарыг сайжруулах бүсийг тухай бүр тогтоож, энэ бүст түүхий нүүрс түлэхийг хориглосон хуулийн зохицуулалттай. Шууд утгаар нь аваад үзвэл ийм бүст түүхий нүүрс, агаар бохирдуулагч бусад бодис түлэхгүй байвал утаагүй, цэвэр, эрүүл орчинд амьдрах юм шиг төсөөлөгдөнө. Гэхдээ төр түлэхгүй байхыг хатуу шаардаад байвал хэт өрөөсгөл. Ийнхүү агаар бохирдуулахгүй байх бусад дэд бүтцийг нь зэрэг бүрдүүлж хуулийн хэрэгжилтийг шаардах ёстой гэсэн үг. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн төрөлд орж явдаг. Энэ төрлийн эрхийг төр үе шаттай хангах нөхцлийг тодорхой төлөвлөгөө, бодлоготойгоор хэрэгжүүлж ажиллах ёстойг НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос байнга анхааруулдаг.
-Монголд хүний эрх зөрчигдөх гол шалтгаан юу вэ, зөрчлийг хэрхэн багасгах вэ?
Түрүүн хэлсэнчлэн механизм сайн ажиллах ёстой. Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, түүнийг дагаж гарсан бүх хуульд хүний эрхийн баталгааг хууль зүйн талаас нь хангалттай тусгаж өгсөн. Гэсэн ч манай улсад эдгээр хуулийг хэрэгжүүлж чадахгүй байгаагаас хүний эрхийн зөрчил үүсч байгаа. Хүний эрхтунхаглалын шинжтэй болоод ирвэл хүний эрх зөрчигдөж эхэлдэг. Хуульд заасан эрх зүйн хэм хэмжээ бодит амьдрал дээр үйлчилдэг, төрөөсхэн нэгнийг эрхээ эдлэхэд нь хууль зүйн, эдийн засгийн зэрэг баталгааг нь бүрдүүлж өгдөг, төрийн албан хаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн утгаар нь хэрэгжүүлдэг, иргэд эрхээ эдлэхдээ бусдын эрх чөлөөг зөрчихгүй байх ухамсар, соёл төлөвшсөн үед хүний эрхийн зөрчил багасах нь тодорхой. Хоёрдугаарт, хүний эрхийн боловсролыг салбар бүрийн оролцогчид чадлаараа түгээх хэрэгтэй. Үүнд сургалт, сурталчилгаа нөлөөллийн төрөл бүрийн ажлууд хамаарна. Хүний эрхийн соёлыг нийгэмд бий болгосноор авилга, хээл хахууль, ялгаварлан гадуурхалт, нийгмийн зүй бус бусад үзэгдэл багасдаг нь хөгжингүй орнуудын жишээгээр нотлогдсоор байгаа. Хэдийгээр ХЭҮК хүний эрхийн боловсролыг дэмжиж ажиллахаар хуульчилсан ч үүнийгтүгээх асуудал төрийн бүхий л байгууллагад хамаатай. Хүний эрхийн боловсрол олгох ажлыг төр, иргэний нийгэм, хувь хүмүүсгэх мэтээр өргөн хүрээтэй хэрэгжүүлэх ёстой гэж хардаг. Хэн байгаагаас үл хамаарч хүн эрхээ эдлэх ёстой.
-Цагдан хорих ангид хүний эрх зөрчигдсөн гэх санал гомдолтанай байгууллагадих бүртгэгддэг гэж сонссон. Ихэвчлэн ямар санал гомдол ирдэг юм?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад эрүү шүүлтэд өртсөн, хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдлэх гээд байна, хэргээ үнэн зөвөөр шалгуулахад хуулийн байгууллагын ажилтнууд саад учруулж байна, сонгож авсан өмгөөлөгч маань өмгөөллийн үйлчилгээгээ хангалттай үзүүлэхгүй байна гэх мэт гомдлууд ирдэг. 2018 онд ХЭҮК-т 650 гаруй гомдол ирсэн. Гомдлын 30-40 хувийг цагдан хорих ангиас ирүүлдэг.
-Цагдан хорих ангид бие махбод, сэтгэл санаагаараа хохирч эрх нь зөрчигдсөн бол гомдлоо хэрхэн гаргаж шийдвэрлүүлэх вэ?
-Шүүхийн өмнөх шатанд буюу сэжигтнээр баривчлагдсан, яллагдагчаар тооцогдож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүмүүс энэ нь хууль ёсны эсэхэд эргэлзэж байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулж гомдлоо гаргаж болно. Тухайлбал, хуульд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхийг өмгөөлөгч эдлэхээр зохицуулж өгсөн. ХЭҮК цагдан хорих ангиудад хяналт шалгалт хийх үедээ цагдан хоригдож, эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүстэй уулзаж мэдээлэл авдаг. Энэ үед тэдний эрх зүйн мэдлэг сул байгаагаас шалтгаалж, мөн хэрэг шийдвэрлэхэд өөрт нь сөргөөр нөлөөлнө гэсэн айдсаасаа болж гомдлоо гаргахгүй байх тохиолдол гардаг. Цагдан хорьсон шийдвэрийн тухайд баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч нь түүнийг баривчилсан, цагдан хорьсон нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, хууль бусаар баривчилсан, цагдан хорьсон гэж үзэж байгаа бол суллуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг ч цагдан хоригдсон үед ийм гомдол гаргаж болдоггүй мэтээр ойлгосон хүмүүс ч олон байдаг.
-Ямар нэгэн байдлаар эрх нь ноцтойгоор зөрчигдсөнөөс болоод ХЭҮК-д хандаж нөхөн төлбөр гаргуулан авах хүмүүс хэр олон байдаг вэ. Он гарсаар ийм тохиолдол бүртгэгдсэн үү?
-Эрүүгийн хэрэгт сэрдэгдэж, удаан хугацаанд цагдан хоригдсон, эрүүгийн хэрэгт шалгагдсан зэргээс хамаарч сэтгэл санаа, бие махбодын хохирол амссан гэх хүмүүс ХЭҮК-т гомдол гаргах тохиолдол байдаг. Бид гомдлыг шалгаж үзээд шаардлагатай бол зөрчигдсөн эрхийг нь сэргээхээр шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргадаг. Өнгөрсөн хугацаанд дөрвөн орчим тэрбум төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн тодорхой хувийг хангаж шийдвэрлүүлсэн практик бий.
-Жишээлбэл ямар үндэслэлээр нөхөн олговор авсан кэйс гарч байв?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд процессын алдаа гаргаснаас болж хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоолд зааснаас илүү хугацаагаар эдэлсэн, үүний улмаас хугацаанаас өмнө суллагдах хуулийн боломжоо алдсан, мөн түрүүн хэлсэнчлэн илүү хугацаагаар ял эдэлж сэтгэл санаа, бие махбодийн хохирол амссан иргэний гомдлын дагуу шүүхэд хандаж, сэтгэл санааны хохирлыг барагдуулж байсан жишээг дурдаж болно. Энэ төрлийн нөхөх олговрыг хуульд заасны дагуу Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шүүх шийдвэрлэдэг практиктай.
-ХЭҮК-оос хорих ангиудад хяналт шалгалт хийдэг. Энэ үеэр хоригдож буй хүмүүсийн өмгөөлөгчийн асуудлыг судалж үзсэн үү? Энэ хүмүүст өмгөөлөгчийг нэр заан тулгадаг гэх асуудал байсан уу?
-Цагдан хоригдсон хүмүүсийн хувьд эрх чөлөө нь хязгаарлагдсан байдаг. Ийм учраас хууль зүйн туслалцаа авах эрхээ хангалттай эдэлж чадахгүй байна гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Өмгөөлөгчөө сонгох нь тухайн хүний хэргээ үнэн зөв шийдүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй процессын эрх. Гэвч гадаад ертөнцтэй холбогдох харилцаа нь хязгаарлагдмал хүмүүсийн хувьд бусдын нөлөөгөөр өмгөөлөгчтэй болсон тохиолдол гарч байсан. Мөрдөгч өмгөөлөгчийг нэр зааж тулгасан гэх мэт хариултыг цагдан хоригдсон цөөнгүй хүмүүс хэлдэг.
-Сэжигтнүүдийг урт хугацаанд саатуулан цагдан хорих анги дамжуулан хорьдог нь өөрөө хүний эрхийг зөрчиж буй явдал уу?
-Үүнийг successive transfer гэх хүний эрхийн олон улсын эрх зүйн нэршлээр хуульчид сайн мэддэг. Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүнийг ар гэр, өмгөөлөгчтэй нь аль болох ойр цагдан хорьж шалгахыг хүний эрхийн стандартаар шаарддаг. Хэрэв энэ нөхцлийг зориуд тасалдуулах зорилготой дамжуулан хорьж байгаа тохиолдолд энэ нь эрүү шүүлт биш юм гэхэд хүнлэг бус, зүй бус харьцан хэрэг гэж тооцогддог. Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орсон, энэ Конвенцийг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөж буй улсын хувьд Конвенцид заасан хэнтэй ч зүй бус, хүнлэг бусаар харьцаж шийтгэхгүй байх үүргийг хүлээдэг. Үндсэн хуульд ч тодорхой заасан.
-ХҮЭК иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг вэ?
-Комисс хүний эрхийн аливаа салбарт ажиллах үүрэгтэй байгууллага. Энэ хүрээнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай ч нягт уялдаатай ажиллах шаардлага гардаг. Ялангуяа хүний эрхийн боловсрол олгох, түгээх тал дээр иргэний нийгмийн байгуулагуудтай хамтран сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг. Мөн ХЭҮК-ын дэргэд иргэний нийгмийг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг. Үүнд хүний эрхийн салбарт ажилладаг, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага гишүүнчлэлтэй байдаг. ХЭҮК иргэний нийгэмтэйгээ эргэх холбоогоо сайжруулах зорилгоор гишүүнчлэлээ 2 жил тутам шинэчилж ажилладаг. ХЭҮК-ын хуулиар хүлээсэн нэг чухал үүрэг нь хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих явдал байдаг. Тэгвэл төр, түүний албан тушаалтан хүний эрхийг хангах үүргээ хэрхэн биелүүлж байгаад хөндлөнгийн хяналтыг тавьдагийн хувьд иргэний нийгмийн байгууллагууд ч манайд энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг. Тиймээс тухайн байгууллагуудаас ирж буй санал маш үнэ цэнэтэй.
Ярилцсан: Б.ОЮУНЖАРГАЛ
Үндэсний шуудан сонины 2019.03.14-ний №46 (3257) дугаарт нийтлэгдсэн.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !